ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2019 оны 10 сарын 31

Намрын адаг хөх нохой сарын гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр

  • Аргын тооллын: 2019.10.31, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 4
  • Наран ургах шингэх: 7.35-17.40
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top