ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2019 оны 11 сарын 03

Намрын адаг хөх нохой сар
Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

  • Аргын тооллын: 2019.11.3, Ням гараг
  • Билгийн тооллын: 7
  • Наран ургах шингэх: 7.39-17.35
  • Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top