ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

2019 оны 11 сарын 04

Намрын адаг хөх нохой сарын найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

  • Аргын тооллын: 2019.11.4, Даваа гараг
  • Билгийн тооллын: 8
  • Наран ургах шингэх: 7.41-17.34
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top