ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд,мал арвижна

2019 оны 11 сарын 11

Намрын адаг хөх нохой сарын нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр

  • Аргын тооллын: 2019.11.11, Даваа гараг
  • Билгийн тооллын: 14
  • Наран ургах шингэх: 7.51-17.24
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.й

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top