ДОРНЫН ЗУРХАЙ: Нохой, хонь жилтэнд сайн өдөр

2019 оны 11 сарын 25

Намрын адаг хөх нохой сарын таван шар мэнгэтэй улаан бар өдөр

  • Аргын тооллын: 2019.11.25, Даваа гараг
  • Билгийн тооллын: 29
  • Наран ургах шингэх: 8.11-17.07
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ. Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top