ХААН банк хотын төвд шинээр зургаан байршилд тооцооны төвөө нээлээ

2019 оны 12 сарын 12

Өнөө цагт харилцагчид аль болох тав тухтай, найрсаг орчинд шуурхай үйлчилгээ авахыг илүүд үзэх болсон. Үүнийг дагаад бизнесийн ертөнцөд шинэ өрсөлдөөн бий болж, зах зээлийн эрэлт тэр чигтээ өөрчлөгдөөд буй билээ.

ХААН Банк энэхүү хурдтай өөрчлөлтөд хөл нийлүүлж, банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү ойртуулж, шуурхай, хүртээмжтэй үзүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд орон даяар байрлах бүх тооцооны төвүүдийн үйлчилгээний танхимын зай талбайг 20-30 хувиар нэмэгдүүлж, илүү саруулхан болгон харилцагчид ая тухтай, чанартай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэн нэгдсэн стандарт тохижилттой болгох ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж буй. Улаанбаатар хотын хувьд нийт 87 байршилд ХААН Банкны тооцооны төв байдгаас нэгдсэн стандарт тохижилттой болгох ажлыг бүрэн хийж дуусгаад буй төдийгүй харилцагчдын хүсэлт, хэрэгцээ шаардлагын дагуу 30 тооцооны төвийн байршилд өөрчлөлт оруулаад байна. Мөн   энэ жил хотын төвд шинээр зургаан тооцооны төв нээгээд байна. 

Шинэ тооцооны төвийн нэр, хаяг байршил:

  • МУИС тооцооны төв (Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Бага тойруу 2-р байр 1-р давхар)
  • Улаанбаатар галлериа төвлөрсөн тооцооны төв (Сүхбаатар дүүрэг 8-хороо, “Галлериа Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхар)
  • Бөхийн өргөө тооцооны төв (Баянзүрх дүүрэг 6-р хороо, 13-р хороолол, 13373-8В байр)
  • Залуучуудын өргөн чөлөө тооцооны төв (Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Наранпоинт худалдаа үйлчилгээний төв)
  • Сэлбэ тооцооны төв (Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Нар-Урт ХХК байр)
  • Баянгол тооцооны төв (Баянгол дүүрэг 4-р хороо, “УБ Платинум” оффисын 1 давхар)

Мөн нэгдсэн стандарт тохижилтын хүрээнд харилцагч ХААН Банкны үйлчилгээний танхимд ороход л хаанаас, ямар үйлчилгээ авах нь ойлгомжтой харагдахаас гадна хүлээлгийн танхим болон уулзалтын өрөөг тусад нь шийдэж өгснөөрөө онцлог юм. Харилцагчийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүднээс зээл болон шаардлагатай бусад үйлчилгээ авахад нь зориулсан тусгай бүхээг бүхий тохижилтыг нэвтрүүлээд байна. Түүнчлэн харилцагчтай илүү ойр байж, шуурхай үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор тооцооны төвийн захирлын өрөөг үйлчилгээний танхимтай зэрэгцээ байрлуулсныг мөн онцлууштай. 

ХААН Банк зөвхөн үйлчилгээний заал танхимыг шинэчлэн тохижуулаад зогсохгүй харилцагчдад үзүүлэх үйлчилгээний чанар, стандартыг илүү сайжруулахаар шат дараатайгаар шинэлэг ажлууд нэвтрүүлж буйг та бүхэн анзаарсан байх. Тухайлбал, тооцооны төв бүр Харилцагчийн зөвлөх ажилтантай болсон төдийгүй харилцагчдыг угтаж, чиглүүлэх, цахим бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэж хэвшихэд нь зааж сургах, туслах үүргийг тэд хүлээж буй юм. Өнгөрсөн хугацаанд ХААН Банкны зүгээс харилцагчдын хүлээлгийн хугацааг багасгах зорилгоор салбар, тооцооны төвүүд дэх бэлэн болон бэлэн бус гүйлгээг төрөлжүүлэн,  есөн тооцооны төвд энэ ажлыг туршилтаар хийж буй нь амжилттай үргэлжилж байна. Мөн цахим шинэчлэлийн хүрээнд бүх тооцооны төвийн гүйлгээ зааланд таблетууд байршуулсан бөгөөд харилцагч өөртөө карт захиалах, интернэт банк үйлчилгээнд бүртгүүлэх, данс нээх, бэлэн бус гүйлгээ хийх боломжийг бүрдүүлээд байна.

Монгол Улсын нийт өрхийн 70 орчим хувь буюу 2.4 сая харилцагчид 550 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг найдвартай, тогтвортой, шуурхай хүргэдэг ХААН Банкны хамт олон энэхүү шинэчлэлийг орон нутаг дахь салбар, тооцооны төвүүдэд энэ оны эхнээс нэвтрүүлсэн бол ирэх хоёр жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Бид зогсолтгүй бүтээсээр...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.170) 2019 оны 12 сарын 12

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top