АН-ын горилогчид 100 сая төгрөгөө энэ долоо хоногт багтаан тушаана

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хурал арваннэгдүгээр сарын 9-нд Төрийн ордонд хуралдаж, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигч нь намдаа 100 сая төгрөгийн дэнчин төлөхөөр тогтсон.

Тэгвэл УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүсэлтэй намынхаа улстөрчдийг энэ сарын 15-ны дотор 100 сая төгрөгөө намдаа тушаах шаардлагыг АН-аас тавьжээ.

Сонгуульд намаасаа нэр дэвших сонирхолтой хэдэн ч хүн дэнчингээ тавих боломжтой аж. Дээрх татварыг намдаа тушаасан ч нэр дэвших эрхээ авч чадаагүй бол намын зүгээс тухайн хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх юм байна. АН-ын улс төрчид намдаа дээрх дэнчингээ төлж эхэлсэн аж.  АН-ын залуучууд мөнгөний өндөр босгыг дэмжихгүй байгаа ч Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.21.37) 2020 оны 02 сарын 07

an man yag adilhan yum a

0  |  0
ub irgen(66.181.160.35) 2019 оны 12 сарын 13

NOVSHIIN AN UDAXGUI SUIRNE

0  |  0
бат(192.82.69.191) 2019 оны 12 сарын 13

За ингээд нөгөө 60 тэрбум гэдэг шиг юм болох нь дээ. Нөгөө Сундуй, Ганбаатар нар бол ярьсаныхаа төлөө шийтгүүлсэн. Харин АН-ын нөхдүүд 100 саяыг өгсөнийхөө төлөө яадаг юм бол. Хэрэв шударга ёс байдаг бол...

0  |  0
Top