Шинэ боомт байгальд сөрөг нөлөөтэй учраас Өмнөговьчууд хэзээ ч зөвшөөрөхгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Өмнөговь аймагт гурав дахь боомт буюу “Цагаан дэл уул - Өлзий” боомтыг шинээр нээх, тухайн чиглэлд авто зам тавих гэж байгааг эсэргүүцэж Өмнөговь аймгийн иргэд хэвлэлийн бага хурлыг хийлээ. “Цагаан дэл уул - Өлзий” боомт байгуулахыг Өмнөговь аймгийн иргэд эсэргүүцэж, иргэдийн хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын есдүгээр хуралдаанаар ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд болон Хүрмэн, Ханхонгор, Номгон сумын иргэд мэдээлэл өглөө. 

Өмнөговь аймгийн иргэн, сэтгүүлч Х.Мандахбаяр “Өчигдөр Төрийн ордонд “Байгал эх - Хариуцлагатай уул уурхай” чуулганд Өмнөговь аймгийн 15 сумын 94 иргэн оролцсон. Дээрх хэлэлцүүлгээс шаардлага, зөвлөмж гарч байгаа. Чуулганд оролцсон Өмнөговийн иргэд гэлтгүй нийт оролцсон 800 гаруй иргэн тус боомт байгуулахыг эсэргүүцэж байна. “Цагаан дэл уул - Өлзий” боомтыг нээж болохгүй гэдэг асуудлыг дэмжсэн.

Мөн “Байгал эх - Хариуцлагатай уул уурхай” чуулганыг Өмнөговь аймагт зохион байгуулахад Хүрмэн, Ханхонгор, Номгон сумын иргэд энэ асуудлыг онцгойлон анхааруулж байсан. Боомт байгуулахыг эсэргүүцэж 2000 гаруй мянган иргэний гарын үсэг цугласан. Юу нь болохгүй вэ гэдгийг та бүхэнд тайлбарлая.

Анх 2006 оноос боомт байгуулах асуудал яригдаж эхэлсэн. 2014 онд Засгийн газрын 42 дугаар тогтоол гарч, аялал жуулчлалын чиглэлээр боомт байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл өнгөрсөн 2018 оноос Цагаан дэл уулын чиглэлд хатуу хучилттай зам тавих асуудал яригдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын боомт байгуулна гэсэн шийдвэр нь халхавч байсан гэсэн үг юм. Тэгэхээр энэ зам нь нүүрсний тээврийн зам гэдэг нь ойлгогдож байна. Нүүрсний тээврийн замыг иргэд яагаад эсэргүүцэж байна вэ гэхээр зам дагуу 20 орчим нүүрсний уурхай, алтны уурхай бий. Уул уурхайн салбарын 80 хувь нь Өмнөговьд үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ уул уурхайд хамгийн бага өртсөн нь Хүрмэн, Ханхонгор, Номгон сумдын газар нутаг. Уул уурхайд талхлагдаагүй үлдсэн энэ газар нутаг сүйдэхэд хүрч байна.

Судлаад үзэхээр хатуу хучилттай замын хажуугаар Хятад, Монгол эзэдтэй олон компани бий. Хятад, Монголын хөрөнгө оруулалттай компанийн эздийн лоббигоор энэ зам тавигдаж байна. Зам тавигдсанаар Өмнөговь аймгийн иргэдэд ямар ч ашиггүй. Харин ч байгаль эхээ сүйтгэдэг зүйл хэд дахин нэмэгдэнэ. Өмнөговь аймагт хоёр боомт бий. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт. Мөн Цагаан хадны суурьшлын бүс ямар аймшигтай болсныг Өмнөговьчууд битгий хэл Монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Гэмт хэрэг, хулгай дээрэм, осол аваар, хүчирхийлэл, биеэ үнэлэлт гээд байж болох бүх муу зүйл үйлдэгддэг газар болсон. Тэнд хүний амьдрах орчныг шийдээгүй. Дэд бүтэц байхгүй. Шивээхүрэнгийн боомт мөн адил. Жолооч нарын аюулгүй байдлын асуудал шийдэгдээгүй. Өмнөх хоёр боомтын асуудлыг шийдээгүй байж, шинэ боомт байгуулах нь төрийн алдаатай шийдвэр байна. Тийм учраас энэ шийдвэрийг эргэж харах ёстой. 

Үнэхээр 270 км зам тавих боломж, хөрөнгө байгаа юм бол Шивээхүрэнгийн боомтод зарцуулъя. Шивээхүрэнгийн боомт аялал жуулчлалын боомт болох бүрэн боломжтой. Жуулчид Шивээхүрэнгийн боомтоор орж ирээд Гурвас тэс сумын Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Нэмэхтийн хөндий, Хонгорын элс, Сэврэй хайрхан гээд Өмнөговиор аялаад явах бүрэн боломжтой. Шивээхүрэнгийн хилийн цаана байгаа БНХАУ-ын бүс нутагт жилдээ 10 сая жуулчин ирдэг. Тэр жуулчдаас татах бүрэн боломжтой. Жуулчид элс, байгалийн сайхныг үзэх гэж ирдэг юм байна. Тиймээс энэ мэтээр халхавч хийж шинэ боомт байгуулах шаардлагагүй.

Гэтэл одоо нүүрсний тээврийн зам ашиглалтад орлоо хэмээн реклам хийж, олон нийтэд мэдээлэл цацаж байна. Ил цагаандаа гарсан. Тиймээс төр засаг энэ асуудлыг эргэж харах хэрэгтэй. Хүрмэн, Ханхонгор, Номгон сумын ИТХ хуралдаж, өөрсдөөс шалтгаалах шийдвэрээ гаргаж байгаа. Харин одоо аймгийн ИТХ-ын 33 төлөөлөгч энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсэж байна. Боомт байгуулахыг хориглосон шийдвэрээ аймгийн ИТХ гаргачих хэрэгтэй байна. 

Өчигдөр “Байгал эх - Хариуцлагатай уул уурхай”  чуулган дээр энэ асуудал яригдсан. Хэрвээ аймгийн ИТХ хориглох шийдвэрээ гаргачихвал Засгийн газрын хэмжээнд ч ярих боломжгүй болно гэж байсан. Тиймээс орон нутаг нь зөвшөөрөхгүй байхад боомтыг байгуулах боломжгүй болно. Өмнөговийн иргэдийн зүгээс аймгийн ИТХ шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг хэлж байгаа” гэлээ.

Хүрмэн сумын иргэн н.Насанжаргал “”Цагаан дэл уул - Өлзий” боомтыг нээхгүй байх нь чухал байна. Нээж болохгүй шалтгаан бий. Боомт ашиглалтад орсноор олон айлын өвөлжөө, малын бэлчээр талхлагдаж, үгүй болно. Замыг дагаж хөгжил гэж ярьдаг. Гэхдээ манай нутагт бол зам дагаж там болж байгаа.

Манай нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд зам тавьсантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд маш их идэвхжиж байна. Эздээ солиод зарим уурхай нь Хятад эзэнтэй болсон гэж дуулдсан. Ханхонгор, Хүрмэн сумын нутагт 270 км үргэлжлэх хатуу хучилтай автозамын ажлыг эхлүүлэхдээ сум, орон нутгаас санал аваагүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл гэж үздэг. Энэ зам нь ард иргэдэд ямар үр ашиг өгөхийг мэдэхгүй. Зөвхөн нүүрс тээвэрлэнэ. Эргээд байгаль орчинд сөрөг нөлөөтэй.

Өмнөх боомтуудаа бид хөгжүүлэх ёстой. Гашуунсухайт, Цагаан хадны боомт 30 жил болоход хөгжсөнгүй. Утаа тоосонд дарагдсан газар бий. Ийм учраас их эмзэглэж байна. Боомтыг эсэргүүцсэн шийдвэрийг аймгийн удирдлага гаргана гэдэгт найдаж байна. Боомтын ажил эхлэхээс нь өмнө зогсоож, монгол хүнийхээ эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаасан гэж хүсэж байна” гэлээ.

Хүрмэн сумын Засаг даргын орлогч О.Анхбаяр “Шинэ боомт байгуулахтай холбоотойгоор бэлчээр ус, байгалиа хамгаалах иргэдийн санаачилга идэвхжиж байгаа. Хүрмэн сумын ЗДТГ, ИТХ-аас иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, байгаль орчноо бүрэн бүтэн байлгах асуудалд анхаарал хандуулж байна. ”Цагаан дэл уул - Өлзий” боомт нь олон жил яригдаж, сүүлийн хоёр жил идэвхжиж байна. Боомттой холбоотойгоор Ханхонгор, Хүрмэн, Номгон сумдад уул уурхайн лиценз авсан компаниуд идэвхжиж байгаа. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаатайгаар тоосжилт нэмэгдэж байна.

Цагаан дэлийн боомтын бүтээн байгуулалттай холбоотойгоор том оврын ачааны машинууд барилгын материал ачиж, зогсоо зайгүй явж байна. Үүнтэй холбоотойгоор тоосжилт нэмэгдсэн. Малчдын бэлчээр усыг сүйтгэж байгаа. Иймд малчин иргэд автомашины замыг хаах гэж оролдох, иргэд компаниудын дунд зөрчил бий болж байна.  Хэрэг зөрчил гарах магадлал бий болсон. Тиймээс боомтын бүтээн байгуулалтыг нэн дариу зогсоох ёстой. 

Манай сумын ИТХ, багийн нийтийн хурлаас боомттой холбоотой шийдвэр гаргасан. Шинэ боомтыг байгуулахгүй, Иргэдийн нийтийн хурлаар дэмжихгүй байх шийдвэр гарсан. Өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд мэдээлэл өгөхдөө уул уурхайн лицензийг олгохдоо иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг үндэслэдэг гэж хэлнэ лээ. Энэ бол бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Компаниудад лиценз олгохдоо малчид, иргэдээс зөвшөөрөл авдаггүй. Яамнаас том компаниудад уул уурхайн лиценз, зөвшөөрөл олгочихоод дараа нь баг, сум, аймгийн ИТХ-ыг шийдвэр гаргаж өгөх тухай албан тоот ирдэг. Зохих албан бичгийг гаргаж өгөхийг сумын удирдлагуудаас шаарддаг. Эцэст нь хэлэхэд Цагаан дэлийн боомтыг байгуулахдаа анхан шатны байгууллагаас санал авч Засгийн газар, яам зөвшөөрөл олгодог байх ёстой” гэлээ.

Өмнөговь аймгийн иргэдийн зүгээс хуучин боомтуудын нөхцөл байдал хүндэрч, иргэдийн эрүүл мэнд, амь нас хамгийн өндөр эрсдэлтэй, тоосжилт, байгаль орчны доройтол гамшгийн хэмжээнд хүрснийг өөрчилж байж дараагийн боомтын асуудлыг ярих ёстой гэж үзэж буй юм.

 

 
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Teneg lalruud mine (120.17.167.228) 2019 оны 12 сарын 25

uhej baisan lalruud nam yarihaas tsaashgui bodit baidal yamar bgaag ochood uzcheed hutsaj ulitsgaa buduun bogsoo hodolgoj chadahgui hudla hogjil yarisan computriin araas hutshaas oor id shidgui lalruudad helhed boomt neelgehgui za yu!!!

0  |  0
Nasaa gej lalart(120.17.167.228) 2019 оны 12 сарын 25

Nasaa gej sheeh bitgii hutsaj uli golog mine chie ochood amidraad uzdee har pizdaa mine

0  |  0
nasaa(192.82.71.241) 2022 оны 02 сарын 18

Боомтын байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг хэн хэзээ хийсэн юм бо. Тэр үнэлгээний тайланг нийтэд ил болгох хэрэгтэй. Монголын тал нутаг түүний дотор Өмнөговь аймаг гэдэг чинь өмнө талаараа малгүй бэлчээр, хүн амгүй нутаг болсон бна лээ. Тийм л их малтай юм бол Оюу толгойн махны хангамжийг хийхгүй яасан юм худлаа гарууд. Камерийн өмнө ухаантай хүн болж тэнэгтэхээ монголчууд болих хэрэгтэй.

1  |  1
Элбэг(202.126.89.231) 2022 оны 02 сарын 18

Мандахбаяр сонгууль дөхөөд худлаа попроод ард түмнийг төр засгийн эсрэг турхираад бадаг болжээ. Өмнөговь улс гэж байгуулаад тусдаа гараад ерөнхийлөгчөөр нь ажиллаад явахаар юмаа. Ийм худлаа гарууд байх юмаа. Хэдэн эхнэрүүдээ хуурдаг шиг ард түмнийг хуурч дуусахгүйнэээ

1  |  0
Элбэг(202.126.89.231) 2019 оны 12 сарын 19

Мандахбаяр сонгууль дөхөөд худлаа попроод ард түмнийг төр засгийн эсрэг турхираад бадаг болжээ. Өмнөговь улс гэж байгуулаад тусдаа гараад ерөнхийлөгчөөр нь ажиллаад явахаар юмаа. Ийм худлаа гарууд байх юмаа. Хэдэн эхнэрүүдээ хуурдаг шиг ард түмнийг хуурч дуусахгүйнэээ

0  |  0
Олон толгой(202.9.46.68) 2022 оны 02 сарын 18

Энэ улс чинь нэг захиргаагүй,аймаг бүр бие даасан, нэгдсэн улс болох гээд бгаам уу.Тэр боомтыг нь эсхүл нэг компани нээх гээд бгаам уу

1  |  0
Zochin(202.179.27.47) 2022 оны 02 сарын 18

Eh orondoo hairtai hen ch shineer boomt neehiig eserguutsne.

1  |  1
Би монгол(103.229.121.53) 2022 оны 02 сарын 18

Мандахбаярын амбици хэрээс хэтэрч байна. Нэр дэвших гэсэн энэ хийрхэлээс болж улс орны эрх ашиг хохирсоор байна. уул уурхайгаас авдар авдараар мөнгө олоод нутгийн бидэнд юу ч олдохгүй байна гэж бодох залхуу, арчаагүйгээсээ болоод ядуурсан, нутгийн атаач иргэдийг цуглуулаад ийм үр дүнд хүрч байна даа!!! Саахалтын 2000 ямаатнууд чинь бэлчээрээ талхлаад дуусч байгааг говийнхон минь ухаараачээ. Нэг ямаачны ноолуураас жилд олдог, татваргүй 30-40сая төгрөгөөс биш, уул уурхайн татвараас бүрдэх төсвөөс танай хүүхдийн дотуур байр, багш нарын цалин, сумын эмнэлгийн зардал санхүүжиж байгаа шүү. Энэ төсв

1  |  0
мандахбаяр(49.0.137.191) 2022 оны 02 сарын 18

энэ нөгөө 3 настай хүүхэдтэй 19 настай Мандахбаярын нялх амрагийн хэрэг юу болсон бэ?

1  |  0
Top