ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой

2019 оны 12 сарын 25

Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр

  • Аргын тооллын: 2019.12.25, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 29
  • Наран ургах шингэх: 8.40-17.04
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top