ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2020 оны 01 сарын 13

Өвлийн дунд улаан хулгана сарын нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

  • Аргын тооллын: 2020.1.13, Даваа гараг
  • Билгийн тооллын: 18
  • Наран ургах шингэх: 8.38-17.23
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top