Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигч нь намдаа 100 сая төгрөгийн дэнчин төлөхөөр тогтсон билээ.
Дэнчингийн 100 сая төгрөгийг гурав хуваан намдаа төлөх ба өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны дотор 40 сая төгрөгөө 110 хүн төлөөд байна. Харин хуваарийн дагуу 30 сая төгрөгийг энэ сардаа багтаан төлөх юм байна. Нэр дэвшигчид үлдсэн 30 сая төгрөгөө энэ оны дөрөвдүгээр сард төлөх хуваарьтай ажээ.
Дээрх татварыг намдаа тушаасан ч нэр дэвших эрхээ авч чадаагүй бол намын зүгээс тухайн хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх юм байна. Нам, улс төрчид нь бизнес эрхлэгч болон хөрөнгө мөнгөтэй хэн нэгнээс хараат бус байхын тулд ийнхүү санхүүжилтээ босгох шаардлагатай гэж АН-ын зүгээс үзэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Aimaaraa
Aimaaraa