АН: Баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2020.01.27/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалд байр сууриа нэгтгэжээ.

Тус зөвлөлийн гишүүд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны хэрэгт холбоотой асуудлаар прокурорын байгууллага бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн тул Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны шийдвэрийг дэмжиж, оролцохоо мэдэгдлээ. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог хэрхэн хуваарилах эсэх асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Бид нийслэлийн мандатыг цөөлөхгүй байх шаардлага хүргүүлсэн. Тэр байр сууриндаа хэвээр байна" гэв.

Үүнээс гадна АН-ын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа коронавирусийн мэдээллийг сонссон байна. Энэ талаар хэлэхдээ Улаанбаатарын төвлөрлийг сааруулах шаардлагатай гэв. Баар цэнгээний газрын үйл ажиллагааг хаах хэрэгтэй гэж үзжээ. Мөн оюутнуудыг орон нутагт нь явуулах шаардлагатай гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.94.45) 2020 оны 01 сарын 27

баар, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоож, хөдөө орон нутгийн оюутнуудыг нутаг руу нь буцаахыг зөв гэж дэмжиж байна. УБ хотод байгаа сул оюутнууд баар, цэнгээний газраар хэсэж, өвчин тарах эрсдлийг нэмэгдүүлэхээс өөр ямар ч аятайхан юм хийхгүй нь ойлгомжтой. Иймд хөдөөний оюутнуудыг зохион байгуулалттайгаар, болохгүй бол хүчээр нутаг буцаах арга хэмжээ авах нь зүйтэй юм.

0  |  0
Top