Б.Пүрэвдорж: ЖДҮ, 60 тэрбумд холбогдсон гишүүдийг хамгаалах сонирхол байхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Н.Номтойбаяр гишүүний асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн. Хүмүүс асуулт асуух ч үгүй, үг ч хэлэхгүй хуралдсан. Тиймээс энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх нь зөв. АН тэртэй тэргүй энэ хүнийг түдгэлзүүлээд шалгуулах тал дээр байр сууриа нэгтгэсэн. Харин ЖДҮ, 60 тэрбумаараа талцсан нөхөд ийм заваан юм хийж байна. Та нар асуудлаа нээлттэй хэлэлц, санал хураалтаа нээлттэй явуул. Юуг нь нуудаг юм. Надад ЖДҮ, 60 тэрбумд холбогдсон гишүүдийг хамгаалах сонирхол хумсын толионы ч байхгүй” гэлээ.

Үүнд хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Ерөнхий прокурор асуудлыг нууцын зэрэглэлээр оруулж ирсэн учраас дэгийн дагуу хаалттай хэлэлцэх ёстой” хэмээснээр чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.225) 2020 оны 01 сарын 30

Пүрэвдоржийг дэмжиж байна. Их хурлын гишүүн ЖДЧ тэй сайн тэмцээрэй. Итгэж байна шүү.

0  |  0
зочин(216.74.106.246) 2020 оны 01 сарын 30

Huuli zuin said aa!!!! Yundaa aigaad chuulganaar NOMTIIG haalttai heleltsene geed baigaan be. Ard tumneesee yug ni nuuh geed baigaan. NOMT ni uuruu neelttei yawuul geed baigaa biz deeee

0  |  0
зочин(168.91.113.3) 2020 оны 01 сарын 30

Sochiald Propuroriin darga Jargalsaihaniig ajlaa hiihgui baisan murtluu genet NOMTIIN asuudlaar il garaa irsen geed yawaad baihiin. Tegeheer ene zahialgat ajillagaa yu

0  |  0
зочин(216.74.102.166) 2020 оны 01 сарын 30

СОЛТАН, СОДБААТАР, Ж.ЭНХБАЯР, УНДАРМАА, ДАВААСҮРЭН, АЮУРСАЙХАН, ХҮРЭЛСҮХ МЭТИЙН ЖДҮЧ-ДЭЭ ХУРДАН ЗАЙЛМААР БАЙНАА ТААНУУС. ТААНУУСЫГ ХАРАХААР МИНИЙ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН БОЛОХООР УУР ХҮРЭЭД БАЙНАА

0  |  0
зочин(158.46.183.19) 2020 оны 01 сарын 30

Монголчууд бид баялаг бүтээгчдээ үргэлж ад үзсээр байгаад нийгмээрээ мөнгөтэй хүнийг хүмүүс хүссэн хүсээгүй үзэн яддаг болж Яасан ч өрөвдмөөр юм бэ дээ. өөрсдөө хийж бүтээж чадахгүй байж хийсэн бүтээсэн нэгнээ битгий хардаж доош нь хийж бай

0  |  0
зочин(178.171.65.52) 2020 оны 01 сарын 30

Номтой баяраа чамд амжилт хүсье

0  |  0
зочин(178.171.65.197) 2020 оны 01 сарын 30

Чуулганы хуралдаанаа нээлттэй явуул НЯМДОРЖОО чи нээлттэй явуулахаас юундаа айгаад бгаан. Гэмтэй гээд байгаа Номтойбаяр чинь нээлттэй хийе гээд байна. Гэмгүй гэчихээд чи юундаа айгаад байгаан

0  |  0
зочин(178.171.109.236) 2020 оны 01 сарын 30

Аливаа зүйлд ижил тэгш хандаж сурмаар байнааа. Хариуцлага тооцдог бол адилхан тооц. Өмгөөлж хамгаалдаг бол адилхан өмгөөлж хамгаал. Аавын хүүхдүүдийг алаг үзэхгүй шүү

0  |  0
зочин(178.171.21.57) 2020 оны 01 сарын 30

ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХҮРТЭЛ ХҮҮХЭД АСРАМЖИЙН ТӨВИЙГ НУТАГТАА БАЙГУУЛЖ БАЙНА Ш ДЭЭ НОМТ. ГЭТЭЛ ЭНЭ БИТГИЙ ТӨРИЙН МӨНГИЙГ ХУВЬДАА ЗАВШСАН ГАРЫН 10 ХУРУУНААС Ч ОЛОН ЖДҮЧИД ЯАГААД ОДОО БОЛТОЛ ЗҮГЭЭР ЯВААД БАЙГААН. ИЧИЖ АМЬДРААЧЭЭ

0  |  0
зочин(184.174.4.103) 2020 оны 01 сарын 30

НЯМДОРЖ ӨӨРӨӨ ИХ НО-ТОЙ ДОО

0  |  0
зочин(45.73.177.124) 2020 оны 01 сарын 30

Жаргалсайхан прокурор хэний заавраар гэнэт ичээнээсээ гараад ирэв ээ

0  |  0
Top