УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж малын үнийг унагасан, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулсан, хятад эзэнтэй махны үйлдвэрүүдийг дэмжсэн шалтгаанаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ. Энэ талаар Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.
-Та ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан байна. Ямар үндэслэлээр төсөл өргөн барьсан бэ?
-Өнгөрсөн есөн сард малын үнэ хангалттай хэмжээнд өсөөд байсан. Өөрөөр хэлбэл, төлөг 100.000 төгрөг, эм хонь 130.000 төгрөг, эр хонь 160.000 төгрөг байсан боловч өнөөдрийн байдлаар тус бүртээ 20-30 мянган төгрөгөөр буурчихлаа. Бод мал нэг бүр нь 200.000 төгрөгөөр буураад байна. Үнэ унасан үндсэн шалтгаан Ч.Улаан сайдын гаргасан “алга дарам цаас” буюу хятад компаниудад өгсөн квоттой холбоотой. Монгол улс 140 гаруй махны үйлдвэртэй. Үүний зөвхөн 12 нь БНХАУ руу мах экспортлох квот авдаг. Ийм цөөн хэмжээний квот нь их хэмжээний эрэлтийг бий болгож, авлигыг үүсгэдэг. Үлдсэн 130 гаруй компани нь шалгарсан 12 компанийн квотоор махаа экспортлох хүсэлтээ өгдөг. Гэвч тэдгээр компани нь авлига өгч квот авсан учраас кг бүрээс төлбөр авч квот өгнө гэсэн шаардлага тавьдаг. Жишээлбэл, нэг кг адууны мах 5000 төгрөгийн үнэтэй байхад дээр нь нэмээд 12 юанийн авлига өгөх шаардлага гардаг. Махныхаа үнэтэй адилхан хэмжээний буюу 4800 төгрөгийн авлига бий болж байгаа юм. Авлига өгсөн аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө ашгийг буулгаж байна. Мөн малчдын малыг унагах замаар авлигын мөнгийг төлж байгаа. Энэ бүхэн Ч.Улаан сайдын хийж байгаа үйл ажиллагаатай холбоотой. Тэгэхээр нэг хонь борлуулсан малчны 20 мянган төгрөг Ч.Улааны халаасанд шууд бусаар орж байна. Бодоос 200 мянган төгрөг шууд бусаар орж байгаа. Монголын малчдын зарсан бүх малыг энэ мөнгөн дүнгээр үржүүлбэл Ч.Улаанд өгсөн авлигын мөнгө тодорхой болно.
-Та ямар үндэслэлээр хятад эзэдтэй компаниудыг дэмжсэн гэж үзэж байгаа юм бэ?
-Зөвхөн хятадын махны компаниудад зөвшөөрөл олгодог. Квот авсан 12 компанийн ес нь БНХАУ-ын компани байдаг. Гурав нь Монголынх боловч сайд, дарга нарын компани. Ийм луйврын системийг ганцхан Ч.Улаан хийж байна. Өнөөдөр махны компаниуд бүгд асуудалд орсон. Махны компаниуд малчдаас худалдаж авсан махаа боловсруулаад кг махнаас 1.5 юанийн ашиг олоод ашигтай ажиллалаа гэж ярьж байхад зүгээр зөвшөөрөл өгдөг хүмүүс 12 юанийг нэг кг махнаас хулгайлж байна. Ийм учраас малын үнийг унагаж, малчдын орлогыг хулгайлсан, махны үйлдвэрүүдийг квот нэрийн дор боомилсон Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж би үзэж 253 мянган малчдынхаа нэрийг өмнөөс огцруулах хуулийн төслийг өргөн барьсан.
-Танд баримт бий юу?
-Өнөөдөр Монголын жирийн компаниуд адууны махны квотыг өнөөх хятад эзэдтэй, дарга нарын компаниудаас авахдаа кг тутамд 12 юанийг төлж байгаа. Энэ нийтэд ил болсон зүйл. Боловсруулсан махан дээр 18 юанийг нэмдэг. Нэг кг боловсруулсан хонины мах дээр ойролцоогоор 7500 төгрөг нэмнэ гэсэн үг. АТГ энэ асуудлыг шалгаж байна гэдэг ч авлигын сүлжээг илрүүлэх талаар дорвитой ажил хийхгүй байна. Өнгөрсөн жил 70 мянган тонн мах экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт байсан. Үүнийг үе үеийн Засгийн газрын хөөцөлдлөгөөгөөр бий болгосон. Гэтэл авлигын систем экспортыг 20 мянган тонноор буурууллаа. Зөвхөн ганц жил ажилласан Ч.Улааны балаг Монголын олох ёстой байсан 150 гаруй сая ам.долларыг хойш татсан.
Сэтгэгдэл ( 4 )
Улаан Бээжингийн нууц тагнуул болсон гэдэг нь ил байна.
Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37
Пүрэвдорж гишүүн зөв асуудал тавьсан бна.Хамгийн муу ажиллаж байгаа сайдууд гэвэл Улаан,Нямдорж,Н.Энхболд,Энхтүвшин 4 шүү.Одоо энэ 4 тэтгэвэрт гарвал таарна.ХХААХҮЯ энэ 4 жилд үйлдвэрүүдээ дэмжих тал дээр юу ч хийгээгүй ,малчны ноосны урамшууллыг шалгасаар байгаад он дамжуулж хагас дутуу өгсөн болсон,Эрдэнэбат сайдын үед аж үйлдвэржилтийг дэмжих тжхай боломжийн хууль батлагдсан ,үйлдвэрүүд хэрэгжүүлэхийг шаардаад ч хүний урманд сөхөж ч хараагүй,Нэгч хүү багатай зээлээр дэмжээгүй учир бушуухан шиг л явуулахын мөрөөдөл болсон хүмүүс бна даа.
bnga mahnii heruul hiichdeg gar eneniiheer hotiinhon ynetei mah ideh ectoi um bhaa