ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн зээлийн эргэн төлөлтийн хүрээнд тодруулга авлаа.
-ЖДҮХС-аас зээл авсан албан тушаалтнууд зээлээ төлсөн үү?
-Зарим мэдээллийг би шууд зарлах боломжгүй. Ер нь эргэн төлөгдөж байгаа. Гэхдээ манайхан эргэн төлөгдсөн зээлийг буцаагаад бушуухан зээлэнд гаргахыг хүсдэг. Гэтэл ЖДҮХС 100 тэрбум төгрөгийн өртэй байгаа. Тэгэхээр төлөгдөж орж ирж байгаа мөнгийг өрөнд суутгаж байгаа. Цаашдаа бид Сангийн яамтай ярьж, зээлийн хуваарь, графикийг шинэчлэн боловсруулж байна. Ингэснээр зээл гаргах боломжтой болно. Тэгэхгүй бол зээлийн эргэн төлөлтөөр өрөө төлөх байдал үүсээд байна.
-Өрийг хаана төлж байгаа вэ?
-Сангийн яам. Сангийн яамтай байгуулсан гэрээнийхээ дагуу алданги төлөх учиртай. Одоо бид гурван туйлтай зорилт хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна. Нэгдүгээрт, шаардлагатай зээлийг үргэлжлүүлэн олгох. Хоёрдугаарт, хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах. Гуравдугаарт, үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр журмаа шинэчлэн боловсруулж байна.
-Өнөөдрийн байдлаар ЖДҮХС-гийн дансанд мөнгө байхгүй хэрэг үү?
-Тэгж ойлгож болохгүй. Мэдээж тодорхой хэмжээний эх үүсвэр байгаа. Мөн улсын төсвөөс энэ жил 47 тэрбум төгрөгийн эх үүсвэр орж ирнэ.
-ЖДҮХС-гийн энэ өр хэдэн жилд хуримтлагдсан гэсэн үг вэ?
-2008 оноос хойш хуримтлагдсан өр. Одоогоор ЖДҮХС-аас зээл нэмж гаргаагүй байна. Журмаа бид өөрчилнө. Орон нутгийн удирдлагуудтайгаа зарчмын тохиролцоо хийсэн. Банкны шаардлага хангасан эрсдэлгүй төсөлд зээл олгох зарчим руу орно.
-ЖДҮХС-ийн захирлыг томилсон уу?
-ЖДҮХС-гийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр Батцэцэг гэдэг хүн томилогдсон. Сангийн яаманд ажиллаж байсан хүн. Оюутолгойн баримтын ашиглалтын ажлын хэсгийг ахалж ажилласан. Швед Улсын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан хүн ирсэн.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ Улаан гээч юм хийхгүй юм бн,Энж хүнээс олигтой юм хүлээлтнүй нь бн, Новш новш
Энэ муу улайдаггүй урвагч Улаан гэгч өгөр өвгөн албан тушал, алт мөнгө, авгай хүүхэнд нугасгүй шүү.