ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийг төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн бариад байгаа. Тэрбээр малын үнийг унагасан, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулсан, хятад эзэнтэй махны үйлдвэрүүдийг дэмжсэн шалтгаанаар Ч.Улаан сайдыг огцрох ёстой хэмээсэн юм. Энэ асуудалд Ч.Улаан сайд хариулт өглөө.
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж таныг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан байна. Та огцруулах үндэслэлийг хүлээн зөвшөөрөх үү?
-Сайд хуулийн дагуу томилогдож, хуулийн дагуу огцрох ёстой. Тиймээс бүх асуудал хуулиар шийдэгдэх ёстой. Надад огцрох хэмжээний хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Би хуулийн дагуу ажиллаж байгаа. Тэгэхээр огцруулах шаардлага үндэслэл муутай гэж үзэж байна. Өнөөдрийн байгаа хуулиар огцруулах үндэслэлгүй болохоор шинээр хууль өргөн барьж байгаа бололтой. Ийм үндэслэлгүй мэдээллээр төрийн байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулж, олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн асуудлыг шаардлага гарвал хууль хяналтын байгууллагаар шалгуулж тогтоолгох учиртай гэж бодож байна.
-Таныг огцруулах хууль өргөн барьдаг нь ямар учиртай юм бол?
-Далд сонирхол байгаа эсэхийг нь би хэлж мэдэхгүй юм. Олон талын л сонирхол байгаа байх.
-Энэ жил хэчнээн тонн мах экспортлохоор хэдэн үйлдвэрт квот олгох вэ?
-Өнгөрсөн жил бид 70 гаруй мянган тонн махыг экспортод гаргасан. Цаашдаа мах экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана. Харин яг хэдэн аж ахуйн нэгжид квот олгох тухай квот байдаггүй. Хэдий хэмжээний мах экспортлох зөвшөөрөл өгөх тухай квот байдаг. Энэ бол үндэсний хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс батлагдсан тоо. Бид энэ хэмжээндээ тааруулаад шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгоно. Ингэхдээ аль болох хүртээмжтэй байдлаар мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж байж олгодог. Бидэнд мэргэжлийнхээ холбоодоос нууж гаргасан шийдвэр нэг ч байхгүй. Үүнийг би хариуцлагатайгаар мэдэгдье.
-Мах экспортлох квот авсан компаниуд бусдаас төлбөр авч махныхаа квотыг өгдөг гэдэг нь үнэн үү?
-“Мах экспортлох зөвшөөрлийг авлигаар өгч байна” гэсэн яриа гарсан байна. Тийм асуудал байхгүй. Энэ жилийн хувьд квот авсан компани байхгүй байна. Өнгөрсөн оны гажуудлыг засахаар бид ажиллаж байна. Нийтдээ 18 мянган тонн мах, 9000 тонн дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргаж чадаагүй байгаа. Энэ нь эрх аваагүй компаниуд махаа бэлтгэчихсэн гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ квот худалдаж аваад байгаа гэж хэлж болохгүй. Эдгээр компанийн асуудлыг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан экспортод гаргах боломжийг нээж өгнө. 2020 онд квот худалдах асуудал байхгүй. Хэрэв Б.Пүрэвдорж гишүүнд эзэнтэй мэдээлэл байгаа бол хамтраад шалгая.
-Малчдаас махыг бага үнээр авдаг гэсэн шүүмжлэлд тайлбар өгөхгүй юу?
-Малчдаас авах малын үнийг хатуу тогтоох боломж байхгүй. Гэхдээ зах зээлийнхээ хангамжтай уялдуулаад махны үнийг унагахгүй, өсгөхгүй байх ёстой. Бид хоёр талын хайчин дунд байгаа. Нэг талаас малчдын орлогыг нэмэгдүүлэх, нөгөө талдаа ард иргэдэд боломжийн үнэтэй мах нийлүүлэх учиртай. Энэ үүднээс Засгийн газар бодлогоор зохицуулалт хийж байгаа. 2019 онд малчдаас мал, мах авсан үнэ өмнөх оныхоос буугаагүйг хариуцлагатайгаар хэлнэ. Мах бэлтгэлтэй холбоотойгоор махны үнэ өссөн тохиолдол бий. Дахиж ийм зүйл гаргахгүй байхад онцгой анхаарч байна. Мах ховорддог хаврын тарчиг цагт ашиглахаар 20 тонн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн жил 4000 мянган тонн махны нөөцтэй байсан болохоор зах зээлийн савлагаанд өртсөн тал бий.
* * *
Б.ПҮРЭВДОРЖ: ХОНЬ БОРЛУУЛСАН МАЛЧНЫ 20 МЯНГАН ТӨГРӨГ Ч.УЛААНЫ ХАЛААСАНД ОРЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж малын үнийг унагасан, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулсан, хятад эзэнтэй махны үйлдвэрүүдийг дэмжсэн шалтгаанаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ. Энэ талаар Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.
-Та ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан байна. Ямар үндэслэлээр төсөл өргөн барьсан бэ?
-Өнгөрсөн есөн сард малын үнэ хангалттай хэмжээнд өсөөд байсан. Өөрөөр хэлбэл, төлөг 100.000 төгрөг, эм хонь 130.000 төгрөг, эр хонь 160.000 төгрөг байсан боловч өнөөдрийн байдлаар тус бүртээ 20-30 мянган төгрөгөөр буурчихлаа. Бод мал нэг бүр нь 200.000 төгрөгөөр буураад байна. Үнэ унасан үндсэн шалтгаан Ч.Улаан сайдын гаргасан “алга дарам цаас” буюу хятад компаниудад өгсөн квоттой холбоотой. Монгол улс 140 гаруй махны үйлдвэртэй. Үүний зөвхөн 12 нь БНХАУ руу мах экспортлох квот авдаг. Ийм цөөн хэмжээний квот нь их хэмжээний эрэлтийг бий болгож, авлигыг үүсгэдэг. Үлдсэн 130 гаруй компани нь шалгарсан 12 компанийн квотоор махаа экспортлох хүсэлтээ өгдөг. Гэвч тэдгээр компани нь авлига өгч квот авсан учраас кг бүрээс төлбөр авч квот өгнө гэсэн шаардлага тавьдаг. Жишээлбэл, нэг кг адууны мах 5000 төгрөгийн үнэтэй байхад дээр нь нэмээд 12 юанийн авлига өгөх шаардлага гардаг. Махныхаа үнэтэй адилхан хэмжээний буюу 4800 төгрөгийн авлига бий болж байгаа юм. Авлига өгсөн аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө ашгийг буулгаж байна. Мөн малчдын малыг унагах замаар авлигын мөнгийг төлж байгаа. Энэ бүхэн Ч.Улаан сайдын хийж байгаа үйл ажиллагаатай холбоотой. Тэгэхээр нэг хонь борлуулсан малчны 20 мянган төгрөг Ч.Улааны халаасанд шууд бусаар орж байна. Бодоос 200 мянган төгрөг шууд бусаар орж байгаа. Монголын малчдын зарсан бүх малыг энэ мөнгөн дүнгээр үржүүлбэл Ч.Улаанд өгсөн авлигын мөнгө тодорхой болно.
-Та ямар үндэслэлээр хятад эзэдтэй компаниудыг дэмжсэн гэж үзэж байгаа юм бэ?
-Зөвхөн хятадын махны компаниудад зөвшөөрөл олгодог. Квот авсан 12 компанийн ес нь БНХАУ-ын компани байдаг. Гурав нь Монголынх боловч сайд, дарга нарын компани. Ийм луйврын системийг ганцхан Ч.Улаан хийж байна. Өнөөдөр махны компаниуд бүгд асуудалд орсон. Махны компаниуд малчдаас худалдаж авсан махаа боловсруулаад кг махнаас 1.5 юанийн ашиг олоод ашигтай ажиллалаа гэж ярьж байхад зүгээр зөвшөөрөл өгдөг хүмүүс 12 юанийг нэг кг махнаас хулгайлж байна. Ийм учраас малын үнийг унагаж, малчдын орлогыг хулгайлсан, махны үйлдвэрүүдийг квот нэрийн дор боомилсон Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж би үзэж 253 мянган малчдынхаа нэрийг өмнөөс огцруулах хуулийн төслийг өргөн барьсан.
-Танд баримт бий юу?
-Өнөөдөр Монголын жирийн компаниуд адууны махны квотыг өнөөх хятад эзэдтэй, дарга нарын компаниудаас авахдаа кг тутамд 12 юанийг төлж байгаа. Энэ нийтэд ил болсон зүйл. Боловсруулсан махан дээр 18 юанийг нэмдэг. Нэг кг боловсруулсан хонины мах дээр ойролцоогоор 7500 төгрөг нэмнэ гэсэн үг. АТГ энэ асуудлыг шалгаж байна гэдэг ч авлигын сүлжээг илрүүлэх талаар дорвитой ажил хийхгүй байна. Өнгөрсөн жил 70 мянган тонн мах экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт байсан. Үүнийг үе үеийн Засгийн газрын хөөцөлдлөгөөгөөр бий болгосон. Гэтэл авлигын систем экспортыг 20 мянган тонноор буурууллаа. Зөвхөн ганц жил ажилласан Ч.Улааны балаг Монголын олох ёстой байсан 150 гаруй сая ам.долларыг хойш татсан.
Сэтгэгдэл ( 9 )
purewdorj ooooroo maxnii uildwerteishde
Бичиг баримт шууд шийддэггуй Улаан узэж байж зовшоорол олгох дунд монго цааснаас авдаг
Бичиг баримт шууд шийддэггуй Улаан узэж байж зовшоорол олгох дунд монго цааснаас авдаг
Улайдаггүй урвагч Улаан гэгч өгөр өвгөн ирэх сонгуулиар аль нам руу жирийлгэх бол ккк.
Улаан ажил хийдэг хүн бишээ. Зөвхөн өөрийгөө л бодно...Ах дүү нараа бодно ....
одоо сонгууль болох гэж байхад ямар завтай хүн нь огцруулах гэж явдаг байна\n
alban bus medeelel ard tumend siteer tsatsaj blohgui songuuli duhuud irheer negniigee muulj ehleh yum aa
mahnii vne udur brl usuud b,adaa..ene tgd sain yumuu
Улаан ажил хийдэг хүн бишээ. Зөвхөн өөрийгөө л бодно