Засгийн газрын өнөөдрийн /2020.01.31/ хуралдаанаар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд хаах тухай шийдвэр гаргаад байна.
Гэхдээ хилийн боомтуудыг хаах шийдвэрийн хүрээнд бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг хязгаарлахгүй гэдгийг Засгийн газар онцгойлон анхааруулсан юм.
Тухайлбал, Монголоос БНХАУ руу экспортлох түүхий эд, эрдэс баялаг, нүүрсний тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ажээ.
Харин нүүрс болон эрдэс баялгийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй жолооч нарын эрүүл мэндийг урьдчилан сэргийлж, үзлэг шинжилгээ, эрүүл ахуйн асуудалд төрөөс анхаарал хандуулах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )