Коронавирусийн дэгдэлт улам бүр нэмэгдэж байгаа учраас Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр /2020.01.31/ БНХАУ-тай хиллэдэг бүх боомтуудыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал,
Шийдвэртэй холбоотойгоор
Хилийн боомтуудыг хаах шийдвэрийн хүрээнд бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг хязгаарлахгүй гэдгийг Засгийн газар онцгойлон анхаарууллаа. Манай улсын эдийн засаг БНХАУ-аас ихээхэн хамааралтай.
Сануулахад, Монгол, Хятад хоёр улс 4670 гаруй км газар нутгаар хиллэдэг. Монгол Улс 2019 онд БНХАУ-тай 8.9 тэрбум ам.долларын худалдааг хийсэн. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.4 хувийг, нийт экспортын 89.1 хувийг эзэлсэн үзүүлэлт юм. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 44.4 хувийг чулуун нүүрс, 26.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байна. Эдгээр нь улсын төсвийн орлогод жин дарах нөлөөтэй ашигт малтмал. Монгол Улс 2019 импортолсон нийт бараа бүтээгдэхүүний 33.6 хувийг БНХАУ-аас авсан байгаа юм. Импортолсон барааны 13.8 хувь нь ачааны тэрэг, үлдсэн хувь нь олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүнүүд гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )