ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

Э.Тэргэл | Zindaa.mn
2020 оны 02 сарын 02

Өвлийн адаг улаагчин үхэр сар найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

 

  • Аргын тооллын: 2020.2.2, Ням гараг
  • Наран ургах шингэх: 8.19-17.52
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top