ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2020 оны 02 сарын 03

Өвлийн адаг улаагчин үхэр сарын долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр

  • Аргын тооллын: 2020.2.3, Даваа гараг
  • Билгийн тооллын: 9
  • Наран ургах шингэх: 8.18-17.54
  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top