ДОРНЫН ЗУРХАЙ: Дашнямтай өдөр

2020 оны 02 сарын 04

Өвлийн адаг улаагчин үхэр сарын зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

  • Аргын тооллын: 2020.2.4, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 10
  • Наран ургах шингэх: 8.17-17.55
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Дашнямтай өдөр. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top