АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, Б.Дэлгэрмаа, хуульч Ч.Өнөрбаяр оролцож, мэдээлэл өглөө.
АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа “Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-ын даргаар ажиллаж байсан, одоо АН-ын Улс төрийн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа Ц.Уртнасан болон НДЕГ-ын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг уржигдар /2020.02.07/ цагдаагийн байгууллага баривчиллаа. АТГ-аас тэднийг 30 хоногийн хугацаагаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. Ямар нэгэн үндэслэлгүйгээр цагдан хорьсныг удахгүй болох улс төрийн сонгууль дөхсөнтэй холбож ойлгож байна. Иймд бид үнэн зөвийг тодруулах ёстой. Энэ асуудалд АН-ын туршлагатай хуульчид анхаарал хандуулж байна. Үнэн бодит мэдээлэл өгөхөөр сэтгүүлч та бүгдийг урьсан юм гэлээ.
АН-ын дэд дарга Х.Тэмүүжин “Болж байгаа хэрэг явдалтай холбоотойгоор гурван чиглэлээр хэд, хэдэн баримт ярих ёстой юм байна гэж үзсэн. Нэгдүгээр Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2008-2012 Нийгмийн даатгалын санд 47 тэрбум төгрөг төвлөрсөн байдаг. 2005 оноос хойш гэсэн үг. Ц.Уртнасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2013 - 2016 онд өмнө явж байсан гэрээ, хэлэлцлийг зохион байгуулаад Нийгмийн даатгалын сангийн банканд байршуулсан үйл явцаас 268 тэрбум төгрөгийн ашиг олсон байдаг. Өөрөөр хэлбэл 2008 - 2012 онд 47 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсныг 2013 -2016 онд Ц.Уртнасан дарга 268 тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулсан байдаг. Харин 2017 оноос хойш эрүүл мэнд болон нийгмийн даатгалын салбарын албан тушаалтнууд энэ төрлийн гэрээг банкнуудтай байгуулан ажиллахдаа түрүүний ашигтай ажилласан 268 тэрбум төгрөгтэй дүйцэх хэмжээний мөнгийг банкны дампууралд алдсан байна.
Энэ тоонуудыг та бүхэн баримттай сайн хараад үзвэл, хэн нь Нийгмийн даатгалын сангийн мөнгийг алдагдалд оруулж, хэн нь ашигтай ажилласныг харж болно. Хуулийн байгууллага Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлын үнэн зөвийг олох гэж байгаа бол АН энэ асуудалд саад учруулахгүй. Харин чиглэсэн зорилготойгоор улс төрийн захиа даалгавартай ажиллах гэж байгаа бол АН эсрэг зогсоно. Яагаад гэхээр Ц.Уртнасанг ажиллаж байх үед Нийгмийн даатгалын сан ашигтай ажиллаад, аудитаар хянагдаад, одоогийн МАН-ын 65 суудалтай парламент аудитын дүгнэлтийг хэлэлцээд шийдвэрээ гаргаад явсан.
Харин 2017 оноос хойш Н.Номтойбаяр болон С.Чинзориг нарын хариуцсан сайдуудад Капитал банканд 45 тэрбум төгрөгийг байршуулсан. Өмнөх гэрээ, хэлэлцээрүүдэд өөрчлөлт оруулсан.
Тодруулбал, 2017 оны наймдугаар сард 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сард 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сард 10 тэрбум төгрөгийг сайд асан Н.Номтойбаярын зөвшөөрлөөр Капитал банканд байршуулсан. Харин сайд С.Чинзоригийн зөвшөөрлөөр 2017 оны арваннэгдүгээр сард 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сард 2.4 тэрбум төгрөг, 2018 оны зургаадугаар сард 79 тэрбум төгрөгийг тус, тус Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршуулж алдсан байна. Гэтэл Капитал банкны дампуурлаас болж, Нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохож, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байна. Тиймээс Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах түүнээс уучлал гуйхыг эрх баригч МАН болон тус намын дарга Ерөнхий сайд Ухнаагийн Хурэлсүхээс хариуцлагатайгаар шаардаж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
тэмүүжин тийм сайн хуульч юм бол ийм намуудын эгнээнээс гараад бие даагаад дэвшээч ингэж онигоонд орох хэрэг байгаа юмуу
Ene hoer naming Mongolian horsnoos archaaj
AH монголд хэрэггүй. энэ нам нэртэй гадны гар хөл болсон хулгайч луйварчин эдийн засгийн алуурчин новшнуудыг монголчууд минь ахин толгой дээрээ гаргаж улс орноо ахиж самруулмааргүй баына.
Эрдэнэ гэдэг ноён нэр дэвших санаатай бол нийгмийн даатгалын асуудлыг дарахад туслаж тэмц гэдэг даалгавар өгсөн тул эд нар уран жиргэж эхэллээ. Аргагүй л АН-ыг атгаж байна даа. Эрдэнэ шоронд явах нь гарцаагүй. Ганцхан хэзээ вэ гэдэг тодорхойгүй. АН ыг атгаж байж ялаас мултрах гол зорилготой.
sadarr Temuujin soliotoi yum yarihaa bolio.Heregt hun shalgahaar hurtel nam geh yum.Elbegdorj Temuujin Hurts met ni hilseer hun shorond horij baih.Ene bol todorhoi hereg .
MAH buzar yum daa