ШУУД: АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Ардчилсан намаас өнөөдөр /2020.02.11/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын удирдлагуудыг БНХАУ-д айлчлал хийж, Хятадын Коммунист намаас санхүүжилт авахаар ярилцсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр гарсантай холбоотойгоор АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, АН-ын Гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баттулга нар тайлбар хийсэн юм. АН-аас энэ асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна. 


АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа мэдэгдлийг уншиж танилцуулав. 

Мэдэгдэлд “АН-аас БНХАУ-ын Коммунист намын урилгаар өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд Хятадын Коммунист намын Төв хорооны улс төрийн намын гишүүн Ван чэн тэргүүтэй хүмүүстэй уулзаж, улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон. Хятадын Коммунист намын зүгээс дэлхийн улс төрийн намуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг бөгөөд дэлхийн улс төрийн намуудын дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн. Энэхүү зарчмынхаа хүрээнд Монгол Улсын улс төрийн хүчнүүд, улс төрийн намуудтай адил түвшинд харилцан хамтран ажиллаж УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөгчдийг солилцох хөтөлбөрийг олон жил хэрэгжүүлж ирсний нэг жишээ нь АН-ын төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал юм.

Сонгууль ойртсон энэ үед АН-ын  нэр хүндийг унагах, АН-ын гадаад харилцаа бусад улс орны улс төрийн намуудтай хийж буй хамтын ажиллагаанд сэв сууж болзошгүй гүтгэлийн чанартай мэдээг зарим намын удирдлагууд мөн нэр хаяг тодорхой бус хаягуудаас тарааж байгааг АН-ын гишүүд, дэмжигчид эрс буруушаан эсэргүүцэж байна. АН-ын зүгээс бусад улс орон тэр дундаа Хятадын Коммунист намтай сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг намуудын хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар аливаа уулзалт яриаг хийж байгаа бөгөөд сонгуулийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн талаар огтхон ч дурдаагүй яриа хэлэлцээр хийгээгүй цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод огтоос үгүйг хариуцлагатайгаар хатуу мэдэгдэж байна” гэжээ. 

 


ШУУД ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(153.173.26.2) 2020 оны 02 сарын 11

АН, МАН аль алиныг нь хятадууд эрхэндээ оруулчихсан, толгойлогч гэгдэгчдийг худалдаад авчихсан байгааг хүмүүс мэднэ дээ. Энэ удаад хятадтай угшил нэгтэйгээ хятадын даргад танилцуулж явсан Элбэгдоржийн булхайг ил болоод ирэхээр түүний оронд хэнийг дуулгавартай зарцаа болгох вэ гэдэг асуудал яригдаж байна биш үү.

0  |  0
Зочин(202.9.46.220) 2020 оны 02 сарын 11

Энэ Сүхбаатар гэж нөхөр Элбэгдоржийн дотны анд,.Эрдпэнэтийн Ачит Ихт компаний хувьцаа эзэмшигч. Ийм хүн АН-ыг төлөөлөхөөр луйварчид , авилгалчид АН-д дүүрэн байгааг илэрхийлнэ.

0  |  0
зочин(202.9.46.231) 2020 оны 02 сарын 11

АН нэрээ арай цэвэр байлгая гэвэл элбэгдоржоос л зай барих хэрэгтэй шүү дээ. элбэгдоржоос ямар нэг хамааралтай байн гэвэл ялагдлын нэг шалтгаан болно. ямар сайндаа элбэгдоржтой авахуулсан зураг хөрөг байдаг бол түүнээ сайн нуугаарай гэж байх вэ. тийм нэргүй болсон хог шаар идээ бээр хулгайчтай нийлдэг гэвэл өнгөрөх нь тэр. ЯЛАНГУЯА ТЭР ЖИЙХАЙСАН ӨНӨРБАЯР ГЭГЧ ЭЛБЭГДОРЖИЙН ЖИНХЭНЭ ГАР ХӨЛ НЬ БОЛЖ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД ТЭДНИЙ УДИРДЛАГУУДЫГ ШАНТААЖИЛЖ, ЭЗНИЙХЭЭ ЭРХ АШГИЙГ ХАНГУУЛЖ БАЙСАН БУЗАР ЭТГЭЭДИЙГ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ЗЭРЭГТ ОРОЛЦУУЛААД БАЙВАЛ НӨГӨӨ ЦАГААН СОЛИОТ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ Л БН ГЭНЭ

0  |  0
зочин(202.9.46.231) 2020 оны 02 сарын 11

АН нэрээ арай цэвэр байлгая гэвэл элбэгдоржоос л зай барих хэрэгтэй шүү дээ. элбэгдоржоос ямар нэг хамааралтай байн гэвэл ялагдлын нэг шалтгаан болно. ямар сайндаа элбэгдоржтой авахуулсан зураг хөрөг байдаг бол түүнээ сайн нуугаарай гэж байх вэ. тийм нэргүй болсон хог шаар идээ бээр хулгайчтай нийлдэг гэвэл өнгөрөх нь тэр. ЯЛАНГУЯА ТЭР ЖИЙХАЙСАН ӨНӨРБАЯР ГЭГЧ ЭЛБЭГДОРЖИЙН ЖИНХЭНЭ ГАР ХӨЛ НЬ БОЛЖ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД ТЭДНИЙ УДИРДЛАГУУДЫГ ШАНТААЖИЛЖ, ЭЗНИЙХЭЭ ЭРХ АШГИЙГ ХАНГУУЛЖ БАЙСАН БУЗАР ЭТГЭЭДИЙГ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ЗЭРЭГТ ОРОЛЦУУЛААД БАЙВАЛ НӨГӨӨ ЦАГААН СОЛИОТ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ Л БН ГЭНЭ

0  |  0
Top