Баян-Өлгийд сэжигтэй тохиолдол илэрч, зах, зоогийн газруудыг хаалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Баян-Өлгий аймагт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Сэжигтэй тохиолдлын шинжилгээний дээжийг ХӨСҮТ рүү хүргүүлжээ. 

Иймд аймгийн Онцгой комисс өнгөрсөн шөнө /2020.02.12-ны 03:00 цагт/ хуралдаж, зах, баар, ресторан, зоогийн газар, кафе, караоке, сүм хийдүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргажээ.

1. Өвчтөнтэй хавьтал болсон иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтад авах.

2. “Тирлик”, “Ахдам” захын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлах.

3. Баар, ресторан, зоогийн газар, кафе, караоке, сүм хийдүүдийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох.

4. Шинжилгээний дээжийг ХӨСҮТ рүү шуурхай хүргэх.

5. Авто замын хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлж, ирэх зорчигчдын тандалт судалгааг тогтмол хийх, МХГ, ОБГ, ЦГ, МЭГ-аас хүч нэмэгдүүлэн ажиллах.

6. Мэргэжлийн байгууллагуудыг ажиллах хамгаалах хувцас, хэрэгслээр хангах шийдвэр гаргалаа.

7. Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос гарч байгаа шийдвэрүүдийг дагаж мөрдөх.

8. Албан үүргээ гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагуудын шаардлагыг хүлээн авч ухамсартайгаар хандах. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top