Сүүлийн 10 хоногт 167440 хүн Улаанбаатарт нэвтэрчээ

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа билээ.

Тэгвэл хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байгаа бөгөөд нийслэлд тээврийн хэрэгсэл болон галт тэрэг, агаарын тээврээр 167440 хүн нэвтэрсэн байна.

Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Covid-19 буюу шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүд хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэх бодис, багаж хэрэгслийг нөөцлөх ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар руу нэвтрэх найман пост дээр хяналтын баг ажиллаж байгаа. Үүний зорилго нь иргэдэд мэдээлэл, шаардлагатай зөвлөмж хүргэх бөгөөд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх юм.

Хоёрдугаар сарын 7-16-нд нийслэл рүү 39170 тээврийн хэрэгслээр нэвтэрсэн 119665 зорчигч хяналтад хамрагдсан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр энэ хугацаанд 115 галт 32532 зорчигч, 178 онгоцоор 15243 зорчигч Улаанбаатар хотод нэвтэрсэн. Сэжигтэй тохиолдлуудыг цаг тухайд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулсан. Одоогоор ноцтой тохиолдол илрээгүй бөгөөд шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй” хэмээн мэдээлэл өгөв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Зочин(192.82.71.107) 2020 оны 02 сарын 18

Тэрэлж ороод ирхэд бүртгэж байна лээ тоо бас нэмэгдэж байгаа байхаа. Амралтын өдрүүдээр агаарт гарчихаад ирсэн хүмүүсийн хөдөлгөөн их байна лээ

0  |  0
Zochin(77.195.8.180) 2020 оны 02 сарын 18

Hilee haasn gecheed odoo bltol hun oruulj bgmuu uwchin tuswl emchilj chadhgui bj ydj uridchiln sergiild hilee haagaad hun bitgii oruulldaa tegeed neeh bagj hergselgui bj yun sejigtei uguign yaj medhiin baahan haldwartai ym oruultsan ym bnl daa odoo

0  |  0
Top