Амттанг хэзээ идвэл тохиромжтой байдаг талаар энэхүү зөвлөгөөг бэлтгэлээ.
Дасгал хийхээс өмнө
Амттанг дасгал хийхээс өмнө идээрэй. Дасгал хийх нь их энерги зарцуулдаг тул дасгал хийхийн өмнө хэт их хоол идэж болохгүй. Харин зарим амттан нь таныг шаардлагатай эрч хүчээр хангаж өгдөг.
Гэдэс гүйлгэсэн үед
Гэдэс гүйлгэсэн үед элсэн чихэртэй ус уух, чихэрлэг зүйл идэх нь сайн. Эдгээр нь гүйлгэж эрдэсээ алдсан бие махбодийн хүчийг сэргээхэд тусалдаг.
Өлссөн үедээ
Өлссөн үедээ жаахан амттан идээрэй. Ингэвэл таны бие махбодь хүч сэлбэнэ.
Усанд сэлэхийн өмнө
Амттан нь биеийн тамирын хүчээр хангах тул усанд сэлэхээс өмнө идэхэд тохиромжтой.
Мэс заслын өмнө болон дараа
Мэдээ алдуулалт, мэс заслын үйл ажиллагааны үеэр алдагдсан энергийг нөхөхийн тулд мэс засал хийлгэхээс өмнө болон дараа нь амттан идээрэй.
Сэтгэгдэл ( 0 )