Шинэ коронавирус буюу COVID-19 вирусийн халдвар дэгдэж, дэлхий нийтэд аюул учруулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн нийт хамт олон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ард түмэнд нэг өдрийн цалингаа хандивлаж дэмжлэг үзүүллээ. Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх ноён Сун Шүэ Жүнь “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэнд тус компанийн болон Монгол Улсын нийт ард түмний халуун сэтгэлийн дэмжлэгт баярласан талархснаа илэрхийлж, Хятадын ард түмэн энэхүү аюулт өвчнийг Монгол ард түмний дэмжлэг туслалцаатайгаар даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэв.
Сэтгэгдэл ( 0 )