КОВИД-19 | Английн премьер лигийн улирлын үлдсэн тоглолтууд үзэгчгүй болно

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Их Британи улсад коронавирусний халдвар хурдацтай нэмэгдэж байгаагаас шалтгаалан Английн хөлбөмбөгийн холбоо дээд болон доод бүх шатны лигийн тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулах шийд гаргажээ.

Хэдийгээр улирлыг тэр чигт цуцлах саналыг Засгийн газрын зүгээс гаргасан ч хөлбөмбөгийн холбооны удирдлагууд үзэгчгүй зохион байгуулах, олон нийтийн газар болон паб, уушийн газарт үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн аж.

Европ тивд голомтлон тархаж буй Италийн хөлбөмбөгийн Сери А лиг цуцлагдсан бол Францын “Лиг 1”, Испанийн “Ла Лиг” үзэгчгүй зохион байгуулагдахаар болжээ.

Одоогоор Их Британид коронавирусээр 459 хүн оношлогдож, найман хүн амиа алдан, 19 хүн бүрэн эдгэрээд байна.

Эх сурвалж: Reuters

 

Top