Гурван хувийн хүүтэй 100 сая төгрөг хүртэлх зээл олгох төсөл боловсруулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 17

УИХ дахь АН-ын зөвлөлөөс өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар оролцов. Тэд мэдээллийнхээ эхэнд эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон талаараа хэллээ. Учир нь, өнгөрсөн амралтын өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, УИХ дахь АН-ын зөвлөлд зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна. Энэ хүрээнд хуулийн төсөл боловсруулж, парламентад өргөн барихаар болжээ.

Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж коронавирусний улмаас үүсээд буй асуудлын талаар ярилцлаа. Өнгөрсөн бямба гарагт АН-ын Үндэсний бодлогын хороо анх удаа мөрийн хөтөлбөр боловсруулах асуудлаар цахимаар хуралдлаа. Мөн Үндсэн бодлогын хорооноос УИХ дахь АН-ын зөвлөлд зөвлөмж, чиглэл өглөө. Энэ дагуу АН-ын зөвлөлөөс эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн хуулийн төслийг боловсруулан өргөн барихад бэлэн болоод байна.  Шинэ төрлийн коронавирусний улмаас Монголд төдийгүй дэлхийн эдийн засагт эрсдэл үүсэх магадлал өндөр байна. Бид 18 хоногийн өмнө Ерөнхий сайдад тодорхой саналуудыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу алга” гэв.

Түүнчлэн “Хуулийн төслийн тухайд 2020 оны төсвийн тухай хуульд 2020-2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг хасаж, хэмнэсэн 355 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй 100 сая хүртэл төгрөгийн зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох. Арилжааны банкны өндөр хүүтэй зээл авсан иргэн, ААН-ийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээлд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл юм” хэмээн ярилаа.

Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Энэ хуулийн төслийн хамгийн гол санаа нь ажлын байрыг хамгаалахад чиглэсэн. Арилжааны банкиуд эх үүсвэрээр жилийн 17-19 хувийн хүүтэй зээл авсан ААН-ийн зээлийг шууд гурван хувийн хүүтэй зээлээр солих хуулийн төсөл юм. Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банкнаас коронавирусний дэгдэлт Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хасах 0.74 хувиар доош чангаах нь гэдэг тооцоо гаргасан. Тиймээс Засгийн газар эдийн засгийн оновчтой, ухаалаг, хамгаалалтын төлөвлөгөөтэй баймаар байна. Коронавирусээс хамгаалах эрүүл мэндийн арга хэмжээг хэтэрхий их анхаарч, эдийн засгаа орхигдуулж болохгүй. Эрүүл мэнд, эдийн засгийн арга хэмжээг зэрэгцүүлж авч явахгүй бол бид эдийн засгаа сэргээх гэж маш удаан хугацаа шаардагдана гэдгийг анхаарах хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, түрээсийн орлого, зээлийн хүүг тодорхой хугацаанд төлөхөөс чөлөөлөх зэрэг арга хэмжээ нь зөв. Гэхдээ энэ бүх арга хэмжээ нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр ирэх дарамтыг хөнгөлөх биш тодорхой хугацаагаар хойшлуулж байгаа учраас зээлийн хүүг бодитоор бууруулах арга хэмжээ авах нь энэ цаг үед оновчтой шийдэл юм” гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.22.118) 2020 оны 03 сарын 17

ЖДҮ сан чинь байгаа биз дээ. Тэндээсээ шаардлатай хүмүүст нь өгөөч юун дахин өөр сан

0  |  0
Зочин(43.242.243.150) 2020 оны 03 сарын 17

za 355 terbum togrogiig uldsen JDU chid 100 zuugaar ni hubaaj idehnuu bolij uzeerei KORANA olon hun nerbegdbel hertuulj emchleh gazar haana baina .Tusgaarlaj baigaa humuusee emnelegiin orchind tusgaarlaj chadahgui emnelegiin or ni hureltsehgui hubiin zochid buudald tusgaarlaad baigaa g olj harahgui baina u.JDU bolgoj ideh ni iluu chuhal baina u .ENE HUULIIN TOSLIIG BATALBAL UIH tartsgaa

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 17

hyygee shuud tegleech hudlaa jijigleed hereggui….dendyy ondor hyygeer ard tymniig olon jil shullaa odoo boloo shdee

0  |  0
zochin(64.119.27.54) 2020 оны 03 сарын 17

ene bvtengvi ee zvgeer l ard tumnii tarhi ugaaj bgaa AN nertei amisgaanuudiin songuuliin show l bna daa aed tumen ta naraas zalhaad udaj bgaa sh dee

0  |  0
зочин(66.181.161.23) 2020 оны 03 сарын 17

Ан , Ман хоёр монголын баялгийг уралдаж иднэ, сонгууль дөхөхөөр уралдаж тараана. Нэг тэрэгний хоёр дугуйнууд

0  |  0
Top