КОВИД-19 | АНУ-д нас барсан хүний тоо 1041 болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

АНУ-д “COVID-19”-ийн халдвараар нас барсан хүний тоо 1041 болжээ. Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр өнөөдрийн /2020.03.26/ байдлаар коронавирусний халдвараар өвчилсөн хүний тоо 68960 болсон байна.

Нью-Йорк мужид 366 өвчтөн нас барсан бол Вашингтонд 133, Калифорниад 67 гэхчлэн бүртгэгджээ.

Коронавирусийн халдвар авсан хүмүүсээс хүнд халдвар дамжих эрсдэл нь эхний долоо хоногт хамгийн өндөр байдаг аж. Хонконгийн эрдэмтэд халдвартай 35-75 насны 23 өвчтөний шүлснээс дээж авч шинжилжээ. Шинжилгээгээр шүлсэн дэх вирусний ачаалал халдвар авсны дараах эхний долоо хоногт хамгийн өндөр байгаад хожим нь аажмаар буурсныг тогтоожээ.

 

Top