ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр тус улсад “ковид-19” буюу коронавирусний халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан баасан гарагаас эхлэн олон улсын бүх нислэгээ цуцлахаар боллоо.
Гэвч халдвар голомтлон тархаж буй орнуудаас ОХУ-ын иргэдээ авах тусгай үүргийн онгоцонд дээрх шийдвэр хамаарахгүй аж.
Одоогоор чухам хэдий хэр хугацаагаар нислэгүүдийг цуцалж байгаа тухай мэдээлэл тодорхой болоогүй байна.
Эх сурвалж: CNN