COVID-19: Буриадад халдварын ХОЁР тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

ОХУ-ын Буриадын Эрүүл мэндийн яамнаас Буриадад шинэ төрлийн коронавирусний халдварын анхны тохиолдол илэрснийг мэдэгдлээ.

Энэ сарын 24-нд Улаан-Үд хотын лабораторид авсан сорьцоос халдвар илэрсэн бөгөөд Новосибирскийн “Вектор” вирус судлал, биотехнологийн төвд илгээсэн байна.

Халдвар авсан хүн нь Буриадын “Титан” группын эзэн Вадима Бреднийн гэргий Раиса Бредний гэнэ. Раиса саяхан Москвагаас ирсэн бөгөөд Москвад халдвар авсан байх магадлал өндөр байна. Тэрбээр хэд хоног гэртээ ханиад хүрч, өвчтэй хэвтэж байгаад коронавирусний шинжилгээ өгчээ.

Раиса Бредний олон нийтийн сүлжээгээр “Анд найзуудаа! Би одоо халдвартын эмнэлэгт тусгаарлагдсан байна. Би нуухыг хүсэхгүй байна. Вадимийн шинжилгээ сөрөг гарсан. Найзууд аа, сүүлийн хоёр долоо хоног надтай уулзсан бүх хүмүүс шинжилгээ өгөөрэй” гэж бичсэн байна.

Мөн түүнээс гадна бас нэг тохиолдол илэрснийг өнөөдөр /2020.03.26/ Буриадын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.46.87) 2020 оны 03 сарын 26

burhan min mongold bur oirtloo

0  |  0
Top