АНУ халдварын тоогоор хамгийн өндөр орон боллоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

АНУ коронавирусний халдварын тоогоор Хятад улсын өмнө  бичигдэж эхэлсэн талаар АНУ-ын Жон Хопкинсын их сургууль мэдээлжээ.

Холбооны болон орон нутгийн статистик дээр үндэслэн халдварын тархалтын мэдээллийг гаргаж буй тус их сургуулийн мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 82.4 мянгад хүрчээ. Ингэснээр нэг хоногийн дотор тус улс 81.8 мянган тохиолдолтой Хятад улс болон Италийн өмнө халдварласан хүмүүсийн тоогоор бичигдэх болов. 

Нас баралтын түвшин АНУ-д бага байна гэж тус их сургууль онцолжээ. АНУ-д 1178 хүн нас барсан бол Хятад улсад 3289, Италид 8215 тохиолдол бүртгэгджээ.

New York Times сонин мөн АНУ халдварын тоогоор дэлхийд тэргүүлж эхэлсэн тухай мэдээлжээ. Энэ мэдээлэл гарсантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тайлбар хийхдээ, ард иргэдийн дунд өргөн хүрээний оношилгооны ажил өрнүүлсэнтэй холбоотой гэж онцолжээ. Түүний хэлснээр, АНУ дэлхийн өөр ямар ч улс оронд явуулж байгаагүйгээр олон хүнийг шинжилгээнд хамруулсан гэнэ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс АНУ-д хагас сая хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.230.86) 2020 оны 03 сарын 27

ану эхлээд мэдээллээ нуугаад хойд Солонгост туслах уу гэж ч байх шиг тэнэгтээд л байсан. одоо болохоор өвчин нь дийлдэхээ байгаад бас л хагас сая хүнд шинжилгээ хийсэн ч гэх шиг сайхан худал ярих юм. орос улс 122 мянган хүнийг хяналтанд авсан байна лээ ш дээ. сүүлдээ хятад үнэн бүртгээгүй ч гэх шиг. энэ хөглөрсөн тэнэг улс дампуурч дуусах хувьтай юм байх даа

1  |  0
usa irresponsible (182.160.38.16) 2020 оны 03 сарын 27

hagas say hunees ingej bgaam chin buh huneesee shinjilgee avbal ali hediin 1say hun gartsiin bndaaa usa

1  |  0
Зочин(202.179.25.252) 2020 оны 03 сарын 27

Эмнэлгийн нь ажилтнууд битүү хувцасгүй, толгой нүцгэн байхаар халдвар авалгүй яахав

0  |  0
Сро(66.181.161.101) 2020 оны 03 сарын 27

Трамп гэгч солиот корона бол АНУ гийн хувьд жижиг асуудал гэж гуцсан.Одоо бас юу гэнэ үү.Наад балиарыгаа огцруулбал таарна галзуу солиотой хог

4  |  0
Top