Туркт коронавирусний халдварын 1196 тохиолдол бүртгэгджээ. Тус улсад өнөө өглөөний /2020.03.27/ байдлаар нийт 3629 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байгаа юм.
Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Коджа “Өнөөдөр 7286 тест шалгасны 1196 нь эерэг хариутай гарлаа. 16 өвчтөн нас барсан. Нас барсан хүний нийт тоо 75 болж, 3629 өвчтөнийг эмчилж байна” гэж мэдэгджээ.
Үүнээс өмнө Туркт энэ сарын 22-нд 947 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хоногт хамгийн олон хүн конавирусний халдвараар өвчилсөн тохиолдол болж байжээ.
Туркт коронавирусний халдварын анхны тохиолдол энэ сарын 11-нд бүртгэгдсэн юм.