Алдартнууд коронавирусний эсрэг: Armani хамгаалалтын хувцас үйлдвэрлэнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

“Alibaba” корпорацын үүсгэн байгуулагч Жек Магийн бэлэглэсэн нэг сая амны хаалт, 200 мянган оношлуурыг ОХУ-ын Сансрын зэвсэгт хүчний онгоц Хятадаас тээвэрлэн авчирчээ.

Жек Ма ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай утсаар ярихдаа, Хятад улсад коронавирусний халдвар дэгдэж буй үед ОХУ тусламж үзүүлсэнд талархал илэрхийлжээ.

-Италийн “Armani” загварын ордон Итали дахь өөрийн бүх үйлдвэрээ өөрчлөн зохион байгуулж, эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хамгааалтын хувцас үйлдвэрлэхээр болжээ.

Энэ сарын эхээр Жоржио Арманигийн үүсгэн байгуулсан загварын ордон нэг сая еврогийн хандив Милан хотын эмнэлгүүд болон Ромын Халдвар өвчин судлалын  үндэсний хүрээлэнд өргөжээ Алдарт загвар зохион бүтээгч энэ оны хоёрдугаар сарын сүүлээр Милан хотноо хаалттай загварын шоу зохион байгуулж, долоо хоногийн дараа Милан дахь офис, Италийн хэд хэдэн мужид өөрийн үйлдвэрүүдээ хаасан байна.

-Автомашин үйлдвэрлэгч “Fiat Chrysler Аutomobiles” компани ойрын өдрүүдэд амны хаалт үйлдвэрлэж эхлэх гэнэ. Тус компани сард дор хаяж нэг сая амны хаалт үйлдвэрлэхээр ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.40) 2020 оны 03 сарын 28

Манай баячууд хаачиваа, Монголд байна уу. Тэтгэвэрийн хөгшид багш сурагчид илүүчилж хураасанаа өгөхийн

0  |  0
зочин(202.72.247.19) 2020 оны 03 сарын 28

Дэлхийн баячуудын сайн үйлс, энэрэнгүй үйлс хийж байгааг хараад манай баячууд ичээсэй

1  |  0
(202.72.247.19) 2020 оны 03 сарын 28

Дэлхийн баячууд, алдартнууд эх орондоо туслаад, цааш нь олон улсад тусламжийн гараа сунгаж байна. Энэ бол үнэхээр бахархууштай явдал юм. Гэтэл манай баячууд гараа хамхин үхдэл мэт чимээгүй сууж, өөрсдийн гэр бүл, ах дүү садан төрөл, нууц амрагуудаа Улаанбаатарын утаа хүйтнээс зугатаж итали борлон европын улсуудад тансаглаж өвөлжихөөр явсаныг өвчний мөр хөөж явсан цөөхөн хэдэн хүний далбаан дор Монголоос тусгай үүргийн онгоц нисгэн авчруулав. Тэд нар нь төсвийн хулгайн мөнгөөр тансаглаад сурчихсан, эх орноо хайрлах, бусдын хөдөлмөрийг хүндлэх ухамсаргүй , байр хоолоо голж балайрч байх юм.

1  |  0
Top