КОВИД-19 | Трамп Си Жиньпинтэй коронавирусний асуудлаар утсаар ярив

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй коронавирусний асуудлаар утсаар ярьжээ. Трамп энэ талаараа “Тwitter” хуудсандаа “Хятадын дарга Си Жиньпинтэй сайхан яриа өрнүүллээ. Коронавирус болон түүний дэлхий даяарх эрчимтэй тархалттай холбоотой асуудлаар бид ярилцлаа. Хятад улс энэ вирусний асуудлаар маш их дэвшил гаргасан. Бид нягт хамтран ажиллаж байна” гэж бичжээ.

Доналд Трамп өмнө нь Уханьд анх дэгдсэн коронавирусний халдварыг “хятад вирус” гэж нэрлэсэндээ гэмшихгүй байна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл АНУ одоо халдварын тоогоороо дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Тус улсад 85500 гаруй хүн коронавирусний халдвараар өвчилжээ.

 

Top