Зөвлөлтийн болон Оросын дуучин, Ардын жүжигчин, 78 настай Лев Лещенко коронавирусний халдвар авчээ. Эмч нарын ярьснаар түүний бие эхний өдрөө муудсан тул сэхээнд эмчилж эхэлсэн байна. Харин өнөөдөр /2020.03.27/ дуучны бие тогтвортой болжээ. Гэхдээ хүчилтөрөгчийн аппарат байнга шаардагдаж байгаа гэнэ. Лещенкогийн биеийн байдлыг нь харж байгаад энгийн тасагт шилжүүлэх бодолтой байгаагаа эмч нар ярьжээ.
Дуучныг энэ сарын 24-нд эхнэрийнх нь хамт эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Gadaadad ih donshuuchlahaar tegdeg yumaa ene ersdeltei ued Leshenko