КОВИД-19 | ОХУ-д вирусний халдварын тоо 1000-аас давлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад коронавирусээр оношлогдсон хүмүүсийн тоо 1036-д хүрснийг мэдээллээ.

ОХУ-д бүртгэгдсэн вирусний дийлэнхийг буюу 703 нь нийслэл Москва хотын харьяат, 79 нь Москва орчмын бүс нутагт амьдардаг иргэд эзэлж буй аж.

Тус улсын Засгийн газар, эрх баригчид коронавирусний тархалт эрчимжсэн гэдгийг хүлээн зөвшөөрч тактикийн хэд, хэдэн өөрчлөлт хийхээр болжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ нөхцөл байдлын нарийн төвөгтэй байдлыг ойлгож нийт ард иргэдээ гэртээ үлдэж, цар тахлын тархалтыг намжаахад тус болохыг хүссэн юм.

Түүнчлэн ирэх долоо хоногт бүх нийтийн хөл хорио тогтоох үүднээс цалинтай чөлөөний долоо хоног болгохоор зарласан билээ.

Одоогоор дэлхийн 35 улсад коронавирусний халдварын тохиолдол 1000-аас даваад байгаа юм. ОХУ-д өвчний улмаас гурван хүн нас барж, 45 хүн бүрэн эдгэрээд байна.

Эх сурвалж: CNN, RT

Top