КОВИД-19 | Италид 102 настай хөгшин бүрэн эдгэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 28

“Ковид-19” вирусний тархалт, эндэгдлийн тоогоороо Европ тив төдийгүй дэлхий нийтэд тэргүүлж буй Итали улсад 102 настай эмэгтэй бүрэн эдгэрчээ.

Италийн Женоа хотын харьяат Италика Грондона гэх 102 настай эмэгтэй сар гаруйн хугацаанд Сан Мартино эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний эцэст эдгэрсэн байна.

Италийн хэвлэлүүд түүнд “Мөнхийн эмэгтэй” гэж хочлон мэдээлэл бэлтгэж байгаа аж.

Италид эндсэн нийт өвчтөнүүдийн дундаж нас нь 78 байгаа энэ цаг үед 100 давсан настай хүн эдгэрсэн нь гайхамшиг гэж эрдэмтэд дүгнэж байна.

Италика Грондона нь дэлхий дахиныг донсолгосон “Испани томуу”-ны үед дөнгөж нэг ой таван сартай байсан бөгөөд эрдэмтэд дархлаанд нь ямар нэгэн код байгаа учраас коронавирусний халдварыг ялж чадсан гэж дүгнэж буй ажээ.

Эх сурвалж: RAI 1

Top