Эрүүл мэндийн яамнаас коронвирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэлээ. Монгол Улсад коронавирусний 12 дахь тохиолдол бүртгэгдсэн тухай ЭМЯ мэдээллээ.
“Истанбул-Улаанбаатар”-ын тусгай үүргийн нислэгээр ирсэн 220 хүнд шинжилгээ хийхэд дахин нэг хүнээс коронавирус илэрсэн. Тусгаарлан эмчилгээ хийж байна” гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ярьсан юм.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна.
Одоогоор тусгай үүргийн дөрвөн онгоцоор ирсэн бүх иргэнд шинжилгээ хийж дууссан бөгөөд Токио-Улаанбаатар чиглэлийн 206 зорчигчоос коронавирус илэрсэнгүй.
Энэ сарын 26-нд ХӨСҮТ, Сэлэнгэ, Дарханд тусгаарлагдсан вирусний сэжигтэй зургаан хүнээс коронавирус илрээгүй аж.
Харин энэ сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт коронавирусний сэжигтэй таван хүнийг тусгаарлан, шинжилгээ хийжээ. Хариу нь удахгүй гарна.