КОВИД-19 | Өмнөд Солонгост халдварын тоо огцом өслөө

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 28

Өнгөрсөн хэдэн хоногийн турш халдварын тохиолдол болон эндэгдлийн тоо огцом буураад байсан Өмнөд Солонгост халдварын тоо дахин нэмэгдлээ.

Тодруулбал өнгөрсөн 24 цагийн хугацаанд 146 хүн вирусээр халдварласан байна. Өнгөрсөн долоо хоногт дунджаар өдөрт 64-100 гаруй хүн халдвараар оношлогддог байсантай харьцуулбал харьцангуй өндөр үзүүлэлт юм.

Халдварын 146 тохиолдлоос 24 нь нисэх онгоцны буудлаас, 92 нь Тэгү болон Гёнгги аймгаас илэрчээ. Үлдсэн тохиолдол нь бүгд Сөүл болон Сөүл орчмын бүс нутгаас илэрсэн байна.

Өмнөд Солонгост одоогийн байдлаар 9.4 мянган хүн коронавирусээр оношлогдон, 144 хүн эндээд байна. Харин бүрэн эдгэрсэн өвчтөний тоо 4.8 мянга болж нэмэгджээ.

Эх сурвалж: CNN

Top