ДЭМБ: Коронавирусний эсрэг эмийг сайн дурын хүмүүс дээр туршиж эхэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 28

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хөтөлбөрийн хүрээнд КОВИД-19 коронавирусний эсрэг дөрвөн төрлийн эмийг сайн дурын хүмүүс дээр ойрын үед туршиж эхэлнэ гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ. Туршилт Норвеги болон Испанид явагдана. 

“Эв нэгдлийн туршилт” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн төрлийн эмийн аюулгүй байдал болон үйлчилгээг харьцуулан, хавсран хэрэглэхэд хэр үр дүнтэй болохыг турших гэнэ. Ингэснээр тухайн эмийн коронавирусний эсрэг үйлчилгээг тогтоох аж.

“Эв нэгдлийн туршилт” хөтөлбөрийг ДЭМБ шинэ төрлийн коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн эмчлэх арга, туршлагын талаарх мэдээлэл солилцох зорилгоор энэ сарын 18-нд эхлүүлжээ. Одоогоор энэ хөтөлбөрт дэлхийн 45 орон оролцож байна.

-Одоогийн байдлаар КОВИД-19 цар тахал хэр удаан үргэлжлэхийг таамаглах боломжгүй байна гэж ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан мэдэгджээ. “Бидний өмнө маш олон хувилбар гарч ирж байна. Хүмүүс авч буй хязгаарлалтын арга хэмжээ хэр удаан үргэлжлэх, өөрчлөгдөх эсэх талаар мөн асууж байна. Бид итгэлгүй байдлын цаг үе рүү орж байна” гэж тэрбээр онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.209) 2020 оны 03 сарын 28

Muuxai uvchniig darax em gargasan xynii xushuug altaar bosgoe.amiddaa xushuuguu bosguulna gedeg xyn turulxtunii geleg bolog

0  |  0
Top