КОВИД-19 | Канадын Ерөнхий сайдын эхнэр коронавирусийг ялжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэр Софи Грегуар-Трюдо коронавирусний халдварыг ялжээ. Тэрбээр энэ талаараа “Facebook”-ээрээ дамжуулан мэдэгдсэн байна.

“Та бүхэнтэй мэдээллээ хуваалцмаар байна. Миний бие илүү сайжирсан. Эмчээсээ нааштай хариу сонслоо” гэж тэрбээр бичжээ.

Софи Грегуар-Трюдо коронавирусний халдвараар өвчилсөн нь энэ сарын 13-нд тодорхой болсон билээ. 44 настай Софи Трюдогоос коронавирус илэрсний дараа Канадын Ерөнхий сайд, 48 настай Жастин Трюдог ч тусгаарлаад байсан юм.

 

Top