КОВИД-19 | Казахын тамирчин хүүхэлдэйтэй гэрлэжээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

Казахстаны бодибилдингийн тамирчин Юрий Толочко секс хүүхэлдэйтэй гэрлэж байгаагаа нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан нийтэд зарлалаа.

Юрий Толочко “Цар тахлын хэцүү цаг үед миний сонголт хамгийн зөв сонголт. Марготойгой аз жаргалтай байна” гэж мэдэгджээ.

Юрий Толочко секс хүүхэлдэй Марготой гэрлэх бодолтой байгаагаа 2019 оны тавдугаар сард нийгмийн сүлжээний хуудсаараа зарлаж шуугиан тарьж байсан юм.

Түүний хачирхалтай үйлдэл ОХУ-д олон нийтийн сонирхлыг татаж телевизийн хэд, хэдэн шоунд оролцож байсан удаатай.

“Казахын Халк” гэгдэг түүний инстаграм хуудсыг 37 мянган хүн дагадаг, нийтэд алдаршсан нэгэн юм.

 

 

 

 

Эх сурвалж: RT

 

 

Top