КОВИД-19 | АНУ коронавирусний 894 мянган шинжилгээ хийжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

АНУ-д коронавирусний халдвар тархаж эхэлснээс хойш нийт 894 мянга гаруй шинжилгээг хийжээ. АНУ-ын Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн албанаас мэдээлснээр Ерөнхийлөгч Доналд Трамп тус улс коронавирусний халдварын шинжилгээг маш олноор нийснээрээ дэлхийд халдварын тоогоороо тэргүүлэх орон болсон гэж үзжээ.

Тэгвэл коронавирусний халдварын голомт болсон Хятадын Хубэй муж дотоодын нислэгээ сэргээгээд байгаа юм. Уханиас бусад хотын нисэх буудал дотоодын нислэгээ сэргээсэн бол Ухань ирэх дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн нислэг үйлдэж эхлэх аж. Тус хот энэ сарын 28-наас төмөр замын харилцаа холбоо болон метроны үйл ажиллагаагаа хэсэгчлэн сэргээсэн билээ.

 

 

Top