С.Эрдэнэ: Сонгуульд зориулсан популист уур амьсгалыг болих ёстой

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр \2020.03.30\ өргөтгөсөн цахим хуралдаан зохион байгууллаа.

Хуралд Ардчилсан намын бодлогын зөвлөлийн гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар оролцож, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцаж, харилцан санал солилцсон юм.

Энэ үеэр АН-ын бодлогын хорооны гишүүн С.Одонтуяа “Макро эдийн засгийн гол дөрвөн оролцогчийн нэг болох өрхийн тухай огт яригдахгүй байна. Ерөнхий сайдын мэдэгдэлд ч өрх айл багтсангүй. Хамгийн гол оролцогч өрхийн тухай  бид зайлшгүй ярих ёстой. Өнөөдөр 400 мянган өрх гэр зээлтэй, үүнээс 100 мянган өрх давхар зээлтэй байна. 2019 оны судалгаагаар өрх орлогынхоо 70 хувийг зээлд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Маш өндөр эрсдэлтэй байгаа өрхийн эдийн засгийг бид нар орхигдуулж болохгүй. Өрхүүд байрны түрээс, ипотекийн зээлээ төлж чадахгүйд хүрвэл байрнаасаа хөөгдөн гудамжинд гарах ч эрсдэл бий болно. Бид өнөөдөр хөгжил гэж ярихаасаа өмнө хамгаалах ёстой” гэсэн бол АН-ын бодлогын хорооны гишүүн З.Энхболд “Улсын төсөвт тодотгол хийнэ хийхгүй гэдэг маргаан, Сангийн сайдын хүслээс хамаарах зүйл огт биш. Одоо АН-ын зөвлөлөөс гаргасан тогтоолын төслийн хавсралтууд дээр танхимын саналаас тусгаагүйг нь нэмж тусгаад, төсвийн тодотгол, мөнгөний бодлого хоёроо яаралтай, цоо шинээр бичихгүй бол дэлхий нийтээр тэмцээд буй шинэ төрлийн корановирустай тэмцэх боломжгүй болоод байна. Өрхүүд орон байртайгаа үлдэх боломжийг эрэлхийлж, ипотекийн зээлийг түр хугацаагаар биш бүтэн нэг жилээр сунгаж, өрхийн эдийн засгаа хамгаалах хэрэгтэй. 2016 онд гаргасан ипотекийн зээлийн орлогыг улсын төсөвт холбож өгсөн буруу шийдвэрийн гор өнөөдөр гарч байна. Үүнийг зогсоох хэрэгтэй” гэсэн юм.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ардчилсан намын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэр бодитой үр дүнтэй байх ёстой. Бид өнөөдөр бодит байдалтай эвлэрэх цаг болсон. Ний нуугүй хэлэхэд аливаа зүйлийг бодитоор нь хэлэхээр эргээд мушгиж гуйвуулаад, гутаан доромжилдог, харлуулдаг ийм байдлаар хол явахгүй. Хий хоосон сонгуульд зориулсан энэ популист уур амьсгалыг болих ёстой. Бид засгийн эрх барьж байгаа сөрөг хүчин гэж талцахгүйгээр нийт монголчуудынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах цаг болсон” гэв.

Ингээд өргөтгөсөн хуралдааны үеэр У.Хүрэлсүхийн Засгийн газраас гаргасан мэдэгдэлийн дагуу МҮХАҮТ-аас хийгдсэн судалгааг танилцуулан, тодорхой саналууд хүргүүлэхээр болсон юм. Тус саналд, түрээслэгчдийн зүгээс тавьж байгаа хүсэлтийг хангахын тулд шаардлагатай дэмжлэгүүдийг жагсаав. Тодруулбал, “Түрээсийн төлбөрөө буулгасан түрээсийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ноогдуулах татварыг нэг удаад чөлөөлж өгөхөөр Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар тодорхой болгож мэдээлэх, хорио цээрийн хугацаанд түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх, цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн ч түрээсийн зардлыг ихэнх аж ахуйн нэгжүүд нэмээгүй байна. Иймд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд төлдөг цахилгаан, дулаан зэрэг ашиглалтын зардлуудыг тодорхой хувиар бууруулах” гэдэг санал гарсан байна.

Түүнчлэн “Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвараас тодорхой хувиар бууруулах, чөлөөлөх, түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварын төлөлтийг зургаан сараар хойшлуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг хорио цээрийн хугацаанд хойшлуулах, бусад аж ахуйн нэгжүүдийн адил үндсэн зээлийн төлөлтийг зургаа хүртэлх сараар хойшлуулах, торгууль, алданги тооцохгүй байх, зээлийн бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2020 оны 04 сарын 13

С..Эрдэнэ маг муу ажиллаж байна учир нь энэ хүн намын дарга ажлыг олон жил хийлээ, улс төр гэдэг чинь сурталчилгаан дээр тогтдог жамтай гэтэл ардчилсан нам сурталчилгаагаа явуулах нэгч телевизгүй байгаа явдал бол ,гол асуудлаа ойлгохгүй өдий хүртэл санаа амар явсан байна, Гэтэлөрсөлдөгч нам нь монгол улсад байгаа бүх телевиз радиог бүгдийг нь эзэмшиж,ээлжит сонгууль болгоноор ялалт байгуулж байна.

0  |  0
зочин(43.228.129.20) 2020 оны 04 сарын 13

С..Эрдэнэ маг муу ажиллаж байна учир нь энэ хүн намын дарга ажлыг олон жил хийлээ, улс төр гэдэг чинь сурталчилгаан дээр тогтдог жамтай гэтэл ардчилсан нам сурталчилгаагаа явуулах нэгч телевизгүй байгаа явдал бол ,гол асуудлаа ойлгохгүй өдий хүртэл санаа амар явсан байна, Гэтэлөрсөлдөгч нам нь монгол улсад байгаа бүх телевиз радиог бүгдийг нь эзэмшиж,ээлжит сонгууль болгоноор ялалт байгуулж байна.

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 01

um l bolgon soliorood populist geed baidag bolloo…populizm chin olon yanzaar ilerne….

0  |  0
Батхүү(202.126.89.224) 2020 оны 04 сарын 01

Одонтуяаг энэ дөрвөн жилд нэг удаа л харсан байдаг л юм байна хороололд байдаг зах дэлгүүрээр яваач тэнд түрээсийн дарамтанд ард түмэн ядарч байна

0  |  0
Их (192.82.68.61) 2020 оны 04 сарын 01

Шунал

0  |  0
Zochin(202.9.46.178) 2020 оны 04 сарын 01

Erdene met ni argaa barj bn . Ed nariin ygiig byy sons. Ajlaa l xii.ard tymen zasgiin gazraa demjij bgaa

0  |  0
Зочин(202.21.100.210) 2020 оны 04 сарын 01

Ярьдаг шигээ хийхгүй явж явж одоо тогос шиг донгодоод та нар сонгуульд ялахаасаа өнгөрсөн шүү дээ АН-хаан Өнөөдөр манайд Ерөнхий сайд Хүрэлсүх шиг удирдигч монголд их хэрэгтэй

0  |  0
А(142.112.135.137) 2020 оны 04 сарын 01

Хог шаар,,

0  |  0
Huuhed(24.19.4.149) 2020 оны 04 сарын 01

Dollar iin hansh 10000 hureh ued tsalin tertee tergui 5000000 bolno kkk.

2  |  0
зочин(202.55.188.91) 2020 оны 04 сарын 01

засгийн эрхэнд байхдаа энэ ярьж байгаа шигээ хийдэг байсан бол ч...дахин даанч сонгохгүй л дээ та нар төр барьж чаддаггүйш дээ

1  |  0
Nam bus (202.179.25.255) 2020 оны 04 сарын 01

Ene nohroos oor songuuli yarij baigaa hun baigaa yumuu ? Ta nar dahij songgdohgui ee . Mongolchuud 30 jil huurtaad odoo hanalaa.Ulger mulgeree huuhduuddee l yari

2  |  0
Zochin(103.68.107.28) 2020 оны 03 сарын 31

Солиотой новш

0  |  0
зочин(82.231.231.130) 2020 оны 04 сарын 01

боломжтой бүхнийг цлмөсөн энэн мэтийн хэдхэн тооны бэртэгчингүүд...о

2  |  0
zochin(202.21.100.210) 2020 оны 03 сарын 31

chi ch bas shaaj l bna sh dee tsaling 3 saya ch gex shig ta nart tsalin nemex bolomj bsan daanch oorsdoo xulgai xiitsgeesen MAH-d bolomj bsan /tsaling 5 saya gej shaatsgaaj bgaa/ bas l oorsdoo xulgai xiitsgeesen ta nar bol bugd shaaltuuruud

0  |  0
Зочин(64.119.18.174) 2020 оны 04 сарын 01

Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг даван туулахын тулд Монгол улсын Засгийн газар үнэхээр сайн ажиллаж бна. Та нараараа бахархаж бна. Ард түмэн та нарыгаа тойрон хүрээлж байгаа шүү. Монгол улс ийм төр засагтай учраас хохирол багатай даван гарна гэдэгт итгэж бна.

1  |  0
ард иргэд(202.9.40.136) 2020 оны 03 сарын 31

ГАХАЙ ЭРДЭНЭ А,Наас зайЛВАЛ АН гарнаа үнэн шүү???? чамайг ялахийг чинь харнааааааа пзда

0  |  0
ард иргэд(202.9.40.136) 2020 оны 03 сарын 31

ГАХАЙ ЭРДЭНЭ А,Наас зайЛВАЛ АН гарнаа үнэн шүү???? чамайг ялахийг чинь харнааааааа пзда

1  |  0
Зочин(64.119.18.174) 2020 оны 04 сарын 01

Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг даван туулахын тулд Монгол улсын Засгийн газар үнэхээр сайн ажиллаж бна. Та нараараа бахархаж бна. Ард түмэн та нарыгаа тойрон хүрээлж байгаа шүү. Монгол улс ийм төр засагтай учраас хохирол багатай даван гарна гэдэгт итгэж бна.

1  |  0
ард иргэд(202.9.40.136) 2020 оны 03 сарын 31

ГАХАЙ ЭРДЭНЭ А,Наас зайЛВАЛ АН гарнаа үнэн шүү???? чамайг ялахийг чинь харнааааааа пзда

1  |  0
ард иргэд(202.9.40.136) 2020 оны 03 сарын 31

ГАХАЙ ЭРДЭНЭ А,Наас зайЛВАЛ АН гарнаа үнэн шүү???? чамайг ялахийг чинь харнааааааа пзда

0  |  0
ард иргэд(202.9.40.136) 2020 оны 03 сарын 31

ГАХАЙ ЭРДЭНЭ А,Наас зайЛВАЛ АН гарнаа үнэн шүү???? чамайг ялахийг чинь харнааааааа пзда

0  |  0
ААК(119.40.98.210) 2020 оны 03 сарын 31

ЗА ОДОО КОРОНА ӨЮЧТЭЙ 2 ИРГЭН МААНЬ МОНГОЛД ЭДГЭРСЭНД БҮҮ БУРИМДЦГАА ГЭЖ МОНГОЛЧУУДДАА УРИАЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ, ХАМТДАА ЭВ НЭГДЭЛТЭЙ, УЛС ТӨРЖИЛГҮЙГЭЭР ДАВАН ТУУЛЦГААЯ, УРИАЛЖ БАЙНА. АМЖИЛТ

0  |  0
Зочин(66.181.184.116) 2020 оны 04 сарын 01

Одонтуяа хамгийн оновчтой санал хэлжээ Зурэлсухийн засгийн гаар орх гэрийг орхигдуулсан Тэгснээр ядуурал маш ихээр нэмэгдэнэ Эдийн засгаа зэс алт тосвийн орлогоор ойлгодогтзуучин арга барил зонхилсоор байна Иргэдийн дийлэнх ядуурвал эдийн засгаа татан унагана

1  |  1
Нямсүрэн(192.82.77.105) 2020 оны 04 сарын 01

Гахай Эрдэнэ зайлж АН-д том буян болоосой.

4  |  1
Top