АНУ-д шинэ төрлин коронавирусний халдвар авсан хүний тоо 163.5 мянгад хүрснээс 3008 хүн нас барсан гэж Жон Хопкинсын их сургуулиас мэдээлжээ. Халдвар авагсдын тоогоор АНУ дэлхийд тэргүүлж байгаа бол нас баралтын түвшингээр Итали, Испани, Хятад улс эхэнд жагсаж байна.
-АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эмийн ариун цэврийн хяналтын байгууллага коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг гидроксихлорохин, хлорохин зэрэг хумхааны эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэх зөвшөөрлийг шуурхай журмаар гаргажээ. Эдгээр эмийг Үндэсний стратегийн нөөцөөс мужуудад хуваарилахаар болжээ.
Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яамны мэдээллээр, “Sandoz” компаниас 30 сая тун гидроксихлорохин, “Bayer Pharmaceuticals” компаниас нэг сая тун хлорохинфосфат хүлээн аваад байна.
-Тус улсын анхны цэргийн алба хаагч шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас нас барсан тухай АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгджээ. Талийгаач Үндэсний гвардийн алба хаагч байсан гэнэ. АНУ-д 569 цэргийн алба хаагч коронавирусний халдвар авчээ.