АНУ-ын Тэнгисийн цэргийн “хөвдөг эмнэлэг” хөлөг онгоц Нью-Йорк хотод туслахаар ирлээ.
Тус хөлөг 1000 ортой, мэс засал, эрчимт эмчилгээний хэрэгслээр тоноглогдсон.
Энэ эмнэлэгт коронавируснээс өөр өвчтэй хүмүүсийг хэвтүүлж, хотын эмнэлгийн ачааллыг бууруулах юм.
АНУ-д нийт 142 мянган халдварын тохиолдол илэрсний 30 мянга нь Нью-Йоркт байгаа юм.
Нас барсан 2500 хүний 1000 нь мөн Нью-Йоркт оногдсон.
Энэ хотод 10 минутад нэг хүн үхэж байна.
Сэтгэгдэл ( 0 )