КОВИД-19: Илүүдэл жинтэй хүмүүс илүү эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

ОХУ-ын эрдэмтэд коронавирусний халдвар тарган, илүүдэл жинтэй хүмүүст илүү хүнд тусаж байгааг анхаарууллаа.

“Известия” сонинд бичсэнээр хэрэв илүүдэл жинтэй хүн коронавирусний халдвар авбал зүрх судас, чихрийн шижин өвчин тусах магадлал өндөр гэнэ. Мөн халдвар авсан тохиолдолд өвчин бусад хүмүүсээс илүү хүнд байгаа ажээ.

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко коронавируст хамгийн өртөмтгий бүлэгт ахмад настан, чихрийн болон уушги, зүрх судасны хууч өвчтэй хүмүүс, илүүдэл жинтэй хүмүүсийг нэрлээд, спортоор хичээллэж, дархлаагаа сайжруулж, хүнд хоол идэхгүй байхыг уриалсан байна.

Top