Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган коронавирустэй тэмцэхэд зориулж долоон сарын цалингаа хандивлах шийд гаргажээ.
Мөн түүнчлэн Үндэсний нэгдлийн аяныг санаачилж төрийн өндөр албан тушаалтнууд, алдартнуудыг энэ аянд нэгдэхийг уриалсан байна.
Түүнээс гадна Засгийн газрын болон парламентын гишүүд 5.2 сая лира буюу 791 мянган ам.долларыг хандивлаад байгаа юм.
Өнгөрсөн баасан гарагт Туркийн Ерөнхийлөгч вирустэй тэмцэхэд зориулж нэмэлт арга хэмжээ авах болсноо зарласан юм.
Үүнд хот, хооронд зорчих тээврийг хязгаарлаж, дотоодын жуулчлалаа хорих, олон улсын бүх нислэгийг цуцлах, амралтын өдрүүдэд цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаах зэрэг багтжээ.
Эх сурвалж: Anadolu